Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Бөөнөөр хорих лагерийн тууринаас ховор олдвор оллоо

Польшийн археологчид Гданьск хотын орчим фашистын бөөнөөр хорих Штуттгоф лагерь байсан газарт малтлага хийж энд хоригдож байсан хоригдлуудын хувийн эд зүйлсийг олж илрүүллээ хэмээн польшийн төв хэвлэл мэдээллээ.
Олдвор дотор хоригдлуудын хөнгөн цагаан загалмай, хээрийн аяганы бариулаар хийсэн хутга, үнсний сав, сам, хоригдлуудын хувийн дугаар байна. Үүний зэрэгцээ нацистын цэргүүдийн хувийн дугаар, СС-ийн цайны газрын шаазан аяга зэрэг ч гарсан байна.
Бөөнөөр хорих лагерь байсан газарт археологийн малтлага хийх ажил гурван жилийн өмнө эхэлж нийтдээ 100 орчим га талбайг хамруулан хийж байгаа юм.
Нацистууд Штуттгофын бөөнөөр хорих лагерийг 1939 онд байгуулж, эхлээд польшуудыг хорьж байснаа сүүлдээ орос, еврей зэрэг бусад үндэстний хоригдлуудыг ч аваачдаг болжээ. Зургаан жилийн хугацаанд энэ лагерь нийтдээ 120 га талбайг хамрах болон өргөжиж энд 65 мянган хоригдол амь алдсаны 28 мянга орчим нь еврейчүүд байсан юм.
1962 онд лагерь байсан газарт 20 мянган га талбай бүхий музей байгуулж хүмүүсийг хөнөөдөг байсан хийн камер зэргийг нь хэвээр хадгалан авч үлдсэн юм.

0 Сэтгэгдэл