УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Токио хотын дарга авлигын дуулианаас болж огцорлоо

Японы нийслэл Токио хотын дарга Ёити Масудоэ нийслэлийн хууль тогтоох байгууллага ассамблейн тэргүүнд өөрийнхөө огцрох тухай өргөдлөө гардуулж өглөө хэмээн NHK телевиз дамжууллаа.
Түүнийг санхүүгийн талаар шударга биш ажиллаж байна хэмээн олон тооны шүүмжлэл гарны дараагаар ийм шийдвэр гаргаж байна. Лхагва гарагийн үдээс хойш ассамблейн хуралдаанаар хотын даргад итгэл үзүүлэх эсэхтухай асуудлаас санал хураах гэж байсан нь одоо шаардлагагүй болж байгаа нь энэ.
Масудоэг төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслангаадаа явж байна, өөрийн улс төрийн сангийн хөрөнгөөр гэр бүлээрээ аялсан, мөн энэ хөрөнгөөр гэртээ уран зураг, уран бичлэг хийхэд өмсдөг хятадын нэхмэл хувцас худалдаж авсан гээд олон баримтуудыг хэвлэлүүд илчлэн бичиж байсан юм.
Түүний эхнэрийн удирддаг эрдэм шинжилгээний хүрээлэн нь Масудоэгийн хувийн байшинг түрээслэн ажилладаг нь ч бас илэрсэн юм. Энэ бүх шүүмжлэл бүр хилийн чанадад ч үргэлжилж Масудоэ хоёр жил дөрвөн сарын хугацаанд 200 сая иений зардлаар гадаада есөн удаа айлчилсан гэсэн мэдээлэлч байгаа юм.
Даваа гарагт Масудоэ хотын ассамблейн хуралдаан дээр бүхий л цалингаа эргүүлэн өгөхөө амлаад өөрийг нь есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахыг гуйж байсан ч ийн огцорох өргөдлөө өглөө.
Хотын шинэ даргыг 50 илүүгүй хоногийн дараа сонгох болохоор энэ нь долдугаар сарын 31 юм уу, наймдугаар сарын 7-нд болох юм байна.

0 Сэтгэгдэл