“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ

Бээжин Пеньян хоёр хэвлэлээр дайтаж байна
Бээжин АНУ-тай сүлбэлдэж умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн зогсоох оролдлого хийж Пеньяанд дарамт үзүүлж байна хэмээн Солонгоын мэдээллийн ЦТАК агентлагийн шүүмжлэлийн хариуд БНХАУ “Бээжин Пеньянтай нөхөрсөг харилцаагаа хөгжүүлэх байр сууриндаа хэвээр байгаа гэж мэдэгджээ.
Эрүүл мэнд

Онгоцонд аюулгүйн бүсээ бүслээгүйн гай “Москва-Бангкок” рейс
“Энэ аймшигт явдал ердөө 15 секунд л үргэлжилсэн. 30 минутын дараа гэхэд манай багийнхан онгоцоо хэвийн байдалд оруулж чадсан. Харамсалтай нь аюулгүйн бүсээ бүслээгүй байсан зорчигчид бэртэж гэмтсэн” гэж онгоцны нэгдүгээр нисгэгч Александр Рузов ярьсныг НТВ телевиз дамжуулжээ.
Эрүүл мэнд

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд БНАСАУ-ын талаар хэлэлцлээ
“Улс орнуудын төлөөлөгчид Солонгосын хойг болон Зүүн хойд Азиийн энхтайван, тогтвортой байдалд аюул учруулсаар байгаа БНАСАУ-ын эсрэг ямар үйл ажиллагаа явуулахаа хэлэлцлээ. АНУ бас Өмнөд Солонгос, Японы аюулгүй байдлыг хангахад хатуу хариуцлага хүлээж байгаа гэдгээ баталсан байна” хэмээн мэдээлэлд дурджээ.
Эрүүл мэнд

Трамп Умард Солонгосын удирдагчийн чадварыг үнэллээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизэд өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг ухаантай залуу хэмээн нэрлэсэн байна.
Америкийн ерөнхийлөгчийнхөөр бол БНАСАУ-ын удирдагч хэдийгээр залуу хүн болов ч өөрийн улс орноо засаглан удирдаж чадаж байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Майн баярын жагсаалд оролцогчдоос Стамбулын цагдаа 207 хүнийг саатуулжээ
Гэтэл Майн-1-нээр жагссан олон нийт “Таксим биднийх, түүнийг бидэнд үлдээ” гэж хашгиралдан эсэргүүцлээ илэрхийлсэн тул цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрсэн байна. Улмаар 207 хүнийг саатуулан нэгжихэд “Молотовын коктейл” хэмээн шатаагч шингэн бүхий шил 40, гар бөмбөг 17 гарчээ.
Эрүүл мэнд

Хятад дэлхийн хамгийн том агаар усанд явагч AG600 онгоц туршлаа
Дөрвөн тийрэлтэд хөдөлгүүртэй, 12 тонн усыг ердөө гуравхан минутад сорж ачих чадалтай энэ онгоцны далавчны урт нь 39,3 метр бол, нийт урт нь 38,8 метр гэнэ. Онгоц агаарт 4,5 мянган км нисч түймэр унтраах хүчин чадалтай.
Ойн түймэр унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулах, усны хил хамгаалах, ажиглалт хийх зориулалттай энэ аварга онгоцоо Зохион бүтээгчид тавдугаар сард туршаад, оны хагас гэхэд ашиглалтад өгнө гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.
Эрүүл мэнд

Ганц тамхины ишнээс үүдсэн гал бүтэн хотыг хамарсан эмгэнэл
Боомтод болсон эхний дэлбэрэлтийн уршгаар 581 хүн амь алдаж 1500 гаруй хүн бэртэж түлэгдсэн байна. Ер нь нийтдээ 7000 орчим хүн шархдаж үлдсэн бол 20 мянган хүн орон гэргүй болж хэдэн зуун хүн сураггүй алга болжээ. Хариуцлагагүй, салан задгай усан цэргийн хаясан ганц тамхины иш ийм үнэд хүрчээ.
Эрүүл мэнд

Дэвид Кэмерон дуртгалаа бичих гэж чиргүүл сууц худалдан авчээ
Их британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон Би-би-си телевизэд ярилцлага өгөхдөө дурсамжаа бичих ажилд орсон гээд үүндээ ашиглаж, нам гүм суухад зориулсан чиргүүлэн сууж худалдаж авсан гэжээ. 32 мянган долларын үнэтэй энэ сууц нь пийшин, зөөлөн буйдантай гэнэ.
Эрүүл мэнд

Майн1-нийг Оросын үйлдвэрчний эвлэл, коммунистууд тэмдэглэнэ
ОХУ-д Майн-1-нийг ийн хөдөлмөрчдийн эрхийн төлөө, тэдний эв нэгдлийн төлөө тэмдэглэхээс гадна Оросын Коммунист нам Зөвлөлт Холбоот улсыг санагалзан, хуучин уламжлалаараа бас тэмдэглэдэг.
Москвад, томоохон хотуудад Оросын Коммунист нам бас өөрийн гэсэн цуглаан жагсаал арга хэмжээ зохион байгуулна гэж тус намын тэргүүн, Төрийн думын гишүүн Геннадий Зюганов зарлаад байгаа.
Эрүүл мэнд

Умард Солонгос дахиад баллистик пуужин туршсан ч амжилтгүй боллоо
Пхёнан-Намдо мужийн Пукчхан район дахь полигоноос харвасан пуужин хөөрснийхөө дараа хэдхэн секунд болоод дэлбэрсэн гэж мэдээлэлд дурджээ. Пуужингийн энэ туршилтыг Америкийн цэргийнхэн ч бүртгэж авсан гэж АНУ-ын засаг захиргааны эх сурвалжаас CNN мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Трамп: БНАСАУ-тай “Ноцтой сөргөлдөөнд хүрэх” магадлал их байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа БНАСАУ-тай “маш ноцтой сөргөлдөөн”-д хүрэх магадлал их байна гэж мэдэгджээ.
Умард Солонгосын асуудал миний хувьд хамгийн том асуудал болоод байна, гэхдээ дипломат арга замаар шийдвэрлэхийг хүсч байгаа ч “энэ нь маш төвөгтэй” байна гэж Америкийн тэргүүн онцолжээ.
Эрүүл мэнд

Трамп: NASA-гийн гол зорилго бол харь гаригийнхныг хайх явдал
Америкийн сансар судлалын үндэсний агентлаг NASA-гийн гол зорилго бол өөр ертөнцийн амьдралыг хайж болох явдал гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шинжлэх ухаан, сансрын технологийн байнгын хорооны дарга Ламар Смит сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Хятад улаан даашинзтай бүсгүйчүүдийг хөнөөдөг цуврал алуурчныг цаазаллаа
Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Ганьсу мужид олон эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн 53 настай цуврал алуурчныг саяхан цаазаар авсан байна. Тэрээр ихэвчлэн улаан даашинзтай залуу бүсгүйчүүдийг золиос болгон сонгодог байснаас “Улаан даашинзтай бүсгүйчүүдийг хөнөөдөг эр” гэж нэршсэн юм байна.
Эрүүл мэнд

БНАСАУ-ын тухай ярихаар Трамп сенатыг бүрэлдхүүнээр нь Цагаан ордонд урьжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын тухай хаалттай ярилцахаар америкийн конгрессын дээд танхим Сенатын 100 гишүүнийг бүрэн бүрэлдхүүнээр нь Цагаан ордонд урилаа гэж ВВС мэдээллээ.
Энэ хаалттай ярилцлагад ерөнхийлөгч Трампаас гадна Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар байлцах юм байна.
Эрүүл мэнд

Британичууд бүтэн хоног нүүрсний эрчим хүч ашигласангүй
Их Британид энэ дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд бүтэн хоногийн турш нүүрс түлж гаргаж авдаг цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй өнжсөн байна. Энэ бүтэн хоногт Британийн нүүрсээр ажилладаг нэг ч цахилгаан станц ажиллаагүй гэж BBC News мэдээлжээ. Энэ өдөр Британи даяар цөмийн эрчим хүчний болон хийн түлшээр гаргаж авсан эрчим хүч ашигласан байна.
Эрүүл мэнд





























