“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ

Манилд гэмт этгээд казинод гал нээж 36 хүн амь алдлаа
Өнөөдөр өглөө үүрээр Филиппиний нийслэл Манила хотын зочид буудлын Resorts World Manila цогцолборт гэмт этгээд гал нээсний улмаас 36 хүн нас барж, 50 гаруй хүн шархдаж бэртсэн хэрэг гарсан байна. Нүүрэндээ баг өмссөн этгээд хоёрдугаар давхрын зогсоолд машинаа тавиад казинод ормогцоо эмх замбараагүй гал нээгээд тоглоомын ширээнүүд рүү бензин цацаж гал тавьжээ.
Эрүүл мэнд

Трамп улс орнуудын тэргүүнүүдэд гар утасны дугаараа өгчээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дипломат протокол зөрчин өөрийнгар утасны дугаараа дэлхийн улс орнуудын тэргүүнүүдэд өгч, өөртэйгөө утсаар шууд харилцахыг санал болгосон байна гэж Цагаан ордны эх сурвалжаас Associated Press мэдээллээ.Ерөнхийлөгчийн засаг захиргаа үүнийг нь аюулгүй байдал, ерөнхий командлагчийн нууцлал зэргийг зөрчсөн үйлдэл хэмээн түгшиж байгаагаа илэрхийлжээ.
Эрүүл мэнд

Трампын ”толгойг тайрсан” бичлэгийг АНУ-ын нууц алба шалгаж байна
Twitter-ээр цацсан энэ албаны мэдээнд “Шалгаж байна. Нууц албанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан материалуудыг хянаж шалгадаг тагнуулын найдвартай салаа байгаа. Бидний хамгаалж байгаа хүнд чиглэсэн заналхийлэл байгаа эсэхийг тогтооно. Энэ бол нууц албаны үүрэг” гэжээ.
Эрүүл мэнд

Компьютерийн алдаанаас болоод British Airways 150 сая фунт алдлаа
Компьютерийн алдаанаас болоод олон тооны нислэгээ өөрчилж, зогсооход хүрсэн британийн агаарын тээврийн British Airways компанийн алдагдал 150 сая фунт стерлинги давлаа гэж Times сонин даваа гарагт мэдээллээ.
Компьютерийн энэ алдаанаас болж английн Хитроу болон Гэтвик нисэх буудлаас British Airways-ийн зорчигчид нисч чадсангүй. Тэр ч бүү хэл бусад хотуудад ч энэ компанийн онгоцууд нисээгүй, маргааш нь ч зарим газарт онгоц хөөрөөгүй юм байна.
Эрүүл мэнд

Москвад болсон хүчтэй салхины улмаас 11 хүн амь алдаж 3500 мод унажээ
ОХУ-ын нийсэл Москва орчмоор даваа гарагт болсон хүчтэй салхины улмаас 11 хүн амь алдаж 137 хүн бэртэж гэмтсэн байна. “Хүчтэй салхиар 137 хүн бэртэж гэмтэн эмнэлгийн тусламж авлаа. Гэхдээ эн бол хамгийн сүүлийн тоо биш” гэж Нийслэлийн шуурхай алба хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Эрүүл мэнд

Янукович түүний хэргийг тангарагтны шүүхээр хэлэлцэхийг эсэргүүцлээ
Украины ерөнхийлөгч байгаад улс орондоо эмх замбараагүй байдал үүсэхээр ОХУ-руу оргон зугтаасан Виктор Янукович өөрийг нь төрөөс урвасан хэрэгт буруутган Киевийн тангарагтны шүүхийн Оболоны районы шүүхэд хэрэг үүсгэснийг эсэргүүцэж байна.
Шүүх хурлын бэлтгэл хийж байх үеэр экс-ерөнхийлөгчийн өмгөөлөгч Виталий Сердюк энэ талаар мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Politico: АНУ-ын 10 хотын зөвлөл Трампыг огцруулах санаачилга гаргалаа
Америкийн орон нутгийн 10 хотын зөвлөл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Төрийн тэргүүн Дональд Трампын эргүүлэн татах ажиллагаа эхлүүлэхийг уриаллаа гэж америкийн Politico сонин даваа гарагт мэдээллээ.
Хамгийн сүүлд Массачусетс мужийн Бостоны ойролцоо байдаг Бруклайн хот ийм санаачилга гаргасан байна.
Эрүүл мэнд

БНАСАУ өнөөдөр дахиад пуужин хөөргөж туршлаа
Өглөөгүүр Умард Солонгосын зүүн эргийн Вонсан хотын районоос Япон тэнгисийн зүг хөөргөсөн пуужин 400 км нисээд Япон тэнгист, Ниигата аймгийн Садо арлаас 500, Симанэ аймгийн Оки бүсээс 300 км-т унасан байна.
Одоо японы цэргийн мэргэжилтнүүд ямар төрлийн пуужин болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Умард Солонгосын эрэг рүү АНУ нисэх онгоц тээгч гурав дахь хөлгөө илгээлээ
Нисэх онгоц тээгч энэ гурван хөлгийн тавцан дээр нийт 200 гаруй нисэх аппарат байгаагийн 130 нь олон зориулалттай сөнөөгч онгоц байгаа юм.
АНУ сүүлийн 30 жилд нисэх онгоц тээгч ийм ангиллын гурван хөлөг бүхий хүчийг ганцхан удаа 2006 онд болсон Valiant Shield хээрийн сургуулилтын үеэр “Жордж Вашингтон”, “Рональд Рейган” болон “Китти Хок” гэсэн хөлгүүдээр бүрдүүлж байсан юм.
Эрүүл мэнд

Өмнөд-Хятадын тэнгисийн талаарх “Их-7”-ийн байр суурьт Хятад сэтгэл дундуур
Лу Кан “Их-7”-ийн орнууд бүс нутгийн асуудалд оролцож олон улсын эрхзүйг зөрчиж байна. Энэ асуудлаар Бээжингийн байр суурь тодорхой. Бид Дорнод Хятадын болон Өмнөд Хятадын тэнгист сөргөлдөөнийг намжааж, энх тайвныг хадгалах, тогвортой байдал хадгалах болон хамтран ажиллахдаа холбогдох талуудтай шууд яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ” гэжээ.
Эрүүл мэнд

Оросын нэг өрх 83 мянган рублийн орлоготой бол хэвийн амьдарна
Судлаачдынхаар бол оросын нэг гэр бүлийн орлого өмнөх 2016 оныг бодвол 15 хувиар нэмэгдсэн юм байна. Гэхдээ л оросын нийт ам бүлийн зургааны нэг нь хэвийн амьдрахад 45 мянган рубль хүрэлцээтэй гэж байна. Гэтэл судалгаанд оролцогсдын гуравны хоёр нь өрхийн орлого 45-120 мянга байхад хангалттай гэж хариулжээ. Харин 22 хувь нь хэвийн амьдрахад 120-оос доошгүй мянган рубль шаардлагатай гэсэн байна.
Эрүүл мэнд

Манчестерт халдлага үйлдсэн этгээдийг нэрлэлээ
Урьдчилсан мэдээллээр Их Британийн Манчестр цэнгэлдэх хүрээлэнд болж байсан концертын үеэр бөмбөг дэлбэлсэн алан хядагчийг 23 настай Салман Абеди гэгч байжээ хэмээн CBS News хэвлэл мэдээллээ. Түүнийг бас өмнө нь британийн тусгай албаны хяналтад байсан гэсэн байна.
Эрүүл мэнд

Хятад бүсгүй АНУ-ын сансрын технологийг Хятадад дамжуулаад баригдав
Бүсгүй 2013 оны гуравдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд хуурамч бичиг баримт ашиглан Хятад улс руу тоног төхөөрөмж, ялангуяа америкийн сансар судлал, батлан хамгаалах салбарт ашигладаг тоног төхөөрөмж илгээж байсныг нь мөрдөн шалгах үеэр олж тогтоосон байна.
Эрүүл мэнд

Хоёр Солонгосын хил дээр буун дуу гарлаа
БНАСАУ-ын зүгээс нисч ирсэн байж болох үл мэдэгдэх биет Канвондо мужийн нутагт унасныг юу болохыг тодруулахаар судалж байна гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдлээ. Үл мэдэгдэх биет орон нутгийн цагаар 16,00 цагийн орчимд нисч ирэхэд Өмнөд Солонгосын цэргийнхэн К-3 пулемётоор анхааруулан буудсан байна.
Эрүүл мэнд

Хэт халуунаас болж Японд 1000 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ
Японд хэт халуун болж байгаагаас болж ганцхан долоо хоногт 1000 гаруй хүн эмнэлэгт хэвтсэний ихэнх нь 65-аас дээш насныхан байна гэж Японы Гал түймрээс хамгаалах удирдах газар, түргэн тусламжийн албанаас мэдээллээ. Халуунд нэрвэгдэгсдийн олонхи нь нийслэл Токио болон Аити, Осака, Хёго, Саитама, Канагава аймгуудын иргэд байна.
Эрүүл мэнд

Гюлентэй холбоотой гэж Туркт Жанжин штабын 144 ажилтныг саатуулжээ
Лалын номлогч Фетхуллах Гюлений сөрөг хүчний байгууллагатай холбоотой хэмээн сэжиглэж Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын 144 ажилтныг баривчлах болсноо Стамбул хотын прокурорын газар мэдэгдлээ гэж Anadolu хэвлэл мэдээллээ.
Эрүүл мэнд




























