УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Британичууд бүтэн хоног нүүрсний эрчим хүч ашигласангүй
Их Британид энэ дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд бүтэн хоногийн турш нүүрс түлж гаргаж авдаг цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй өнжсөн байна. Энэ бүтэн хоногт Британийн нүүрсээр ажилладаг нэг ч цахилгаан станц ажиллаагүй гэж BBC News мэдээлжээ. Энэ өдөр Британи даяар цөмийн эрчим хүчний болон хийн түлшээр гаргаж авсан эрчим хүч ашигласан байна.
Энэ нь 1882 онд Британид нүүрс түлдэг анхны цахилгаан станц ажиллаж эхэлснээс хойш өнгөрсөн оноос л анх удаагаа ийм эрчим хүч хэрэглэхгүй өнжиж байгаа нь энэ гэнэ. 2016 оны тавдугаар сард 19 цагийн туршид цахилгаан станцууд зогсчээ.
Британийн эрх баригчид нүүрс түлдэг цахилгаан станцуудыг ээлж дараагаар хааж улмаар 2025 он гэхэд ийм цахилгаан станц ашиглахаа зогсоохоор ажиллаж байгаагийн эхний алхмуудын нэг нь энэ.
Энэ оны хоёрдпугаар сар гэхэд Хятад улс нарны эрчим хүч ашигладаг хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орсон юм. Хятад улс 2016 онд нарны цахилгаан үүсгүүрээр нийтдээ 66,2 тераватт цагийн эрчим хүч гарган авчээ. Нарны цахилгаан станцуудын нь хүчин чадал нэг жилийн хугацаанд 34,54 гигаваттаас 77,42 гигаватт болж өссөн юм.
Их Британид энэ дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд бүтэн хоногийн турш нүүрс түлж гаргаж авдаг цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй өнжсөн байна. Энэ бүтэн хоногт Британийн нүүрсээр ажилладаг нэг ч цахилгаан станц ажиллаагүй гэж BBC News мэдээлжээ. Энэ өдөр Британи даяар цөмийн эрчим хүчний болон хийн түлшээр гаргаж авсан эрчим хүч ашигласан байна.Энэ нь 1882 онд Британид нүүрс түлдэг анхны цахилгаан станц ажиллаж эхэлснээс хойш өнгөрсөн оноос л анх удаагаа ийм эрчим хүч хэрэглэхгүй өнжиж байгаа нь энэ гэнэ. 2016 оны тавдугаар сард 19 цагийн туршид цахилгаан станцууд зогсчээ.

0 Сэтгэгдэл