УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Умард Солонгос дахиад баллистик пуужин туршсан ч амжилтгүй боллоо

Энэ бямба гариг эхлэх шөнө Умард Солонгос дахиад баллистик пуужин харваж туршсан ч амжилтгүй болж пуужин хөөрсөн даруйдаа дэлбэрлээ гэж Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснийг “Рёнхап” агентлаг дамжууллаа.
Пхёнан-Намдо мужийн Пукчхан район дахь полигоноос харвасан пуужин хөөрснийхөө дараа хэдхэн секунд болоод дэлбэрсэн гэж мэдээлэлд дурджээ. Пуужингийн энэ туршилтыг Америкийн цэргийнхэн ч бүртгэж авсан гэж АНУ-ын засаг захиргааны эх сурвалжаас CNN мэдээлсэн байна.
Вашингтоны мэдээллээр бол энэ пуужин дунд тусгалын KN-17 ангиллын пуужин байсан гэнэ. БНАСАУ-ын харвасан энэ пуужин энэ дөрөвдүгээр сард хөөргөж туршсан гурав дахь пуужин болж байгаа юм. Үүний өмнө дөрөвдүгээр сарын 16-нд Синпхо хотын районоос баллистик пуужин харвасан ч мөн амжилтгүй болсон юм.

0 Сэтгэгдэл