УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өдөөн хатгаж байна гэж Пеньян АНУ-ыг буруутгалаа
“Америкийн империалистууд тавдугаар сарын 1-ний өдөр цөмийн тээвэрлэгч старатегийн бөмбөгдөгч В-1В нисэх онгоцоо Өмнөд Солонгосын агаарын зайд оруулан цөмийн бөмбөгөөр далайлган дахиад цэргийн өдөөн хатгалгаа үйлдлээ” гэснийг БНАСАУ-ын төрийн гол хэвлэлээс иш татанСолонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа.
Энд “Америкийн империалистуудын цэргийн өдөөн хатгалга өдрөөс өдөрт улам эрчимжиж, ухаангүй болж байгаагаас Солонгосын хойгт цөмийн дайны тэсрэлтийн өмнөх хурцадмал байдал бий болгож байна” гэсэн байна.
Гэхдээ Умардын ЦТАК агентлагийн дамжуулсан энэ мэдэгдэлд “БНАСАУ-ын арми цөмийн илдээ бат атгаж, АНУ-ын өдөөх ямар ч дайнд бэлэн байна” гэж тэмдэглэжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Гуам аралд байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний стратегийн бөмбөгдөгч хоёр B-1B Lancer онгоц Өмнөд Солонгосын орчмоор ниссэн юм. АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далай дахь командлал үүнийгээ “БНАСАУ-ын эргэн тойрны асуудалтай, өөр ямар нэг улс орны бүс нутгийн байдалтай холбоотойгоор ерийн нэг эргүүлийн нислэг байсан” гэж мэдэгдсэн юм.
“Америкийн империалистууд тавдугаар сарын 1-ний өдөр цөмийн тээвэрлэгч старатегийн бөмбөгдөгч В-1В нисэх онгоцоо Өмнөд Солонгосын агаарын зайд оруулан цөмийн бөмбөгөөр далайлган дахиад цэргийн өдөөн хатгалгаа үйлдлээ” гэснийг БНАСАУ-ын төрийн гол хэвлэлээс иш татанСолонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа. Энд “Америкийн империалистуудын цэргийн өдөөн хатгалга өдрөөс өдөрт улам эрчимжиж, ухаангүй болж байгаагаас Солонгосын хойгт цөмийн дайны тэсрэлтийн өмнөх хурцадмал байдал бий болгож байна” гэсэн байна.

0 Сэтгэгдэл