УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятад дэлхийн хамгийн том агаар усанд явагч AG600 онгоц туршлаа
Хятадын Жухай хотод дэлхийд хамгийн томд орох агаар, усанд явагч AG600 нисэх онгоц туршлаа гэж “Женьминь Жибао” сонин мэдээлжээ. Шинээр бүтээсэн энэ онгоцыг цаашид хятадын нисэх онгоцны China Aviation Industry General Aircraft Co үйлдвэр үргэлжлүүлэн турших юм байна.
Дөрвөн тийрэлтэд хөдөлгүүртэй, 12 тонн усыг ердөө гуравхан минутад сорж ачих чадалтай энэ онгоцны далавчны урт нь 39,3 метр бол, нийт урт нь 38,8 метр гэнэ. Онгоц агаарт 4,5 мянган км нисч түймэр унтраах хүчин чадалтай.
Ойн түймэр унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулах, усны хил хамгаалах, ажиглалт хийх зориулалттай энэ аварга онгоцоо Зохион бүтээгчид тавдугаар сард туршаад, оны хагас гэхэд ашиглалтад өгнө гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.
Жухай хотын нисэх буудалд болсон эхний энэ туршилтаар онгоцны зогсоох төхөөрөмжүүд, залуурын боломж, маневрлах чадвар зэргийг туршихад бүгд онц үнэлгээ авчээ.
Оросуудын үүний өмнө ашиглаж байсан агаар усанд явагч “Альтаир” хэмээн Бе-200 онгоц нь хятадын энэ онгоцонд арай хүрэхгүй юм. Энэ онгоцны далавч 32,5 метр бол биеийн урт нь 32,7 метр, агаарт нийт 3100 км нисэх чадвартай.
Хятадын Жухай хотод дэлхийд хамгийн томд орох агаар, усанд явагч AG600 нисэх онгоц туршлаа гэж “Женьминь Жибао” сонин мэдээлжээ. Шинээр бүтээсэн энэ онгоцыг цаашид хятадын нисэх онгоцны China Aviation Industry General Aircraft Co үйлдвэр үргэлжлүүлэн турших юм байна. Дөрвөн тийрэлтэд хөдөлгүүртэй, 12 тонн усыг ердөө гуравхан минутад сорж ачих чадалтай энэ онгоцны далавчны урт нь 39,3 метр бол, нийт урт нь 38,8 метр гэнэ. Онгоц агаарт 4,5 мянган км нисч түймэр унтраах хүчин чадалтай.

0 Сэтгэгдэл