УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
Манчестерт халдлага үйлдсэн этгээдийг нэрлэлээ

Урьдчилсан мэдээллээр Их Британийн Манчестр цэнгэлдэх хүрээлэнд болж байсан концертын үеэр бөмбөг дэлбэлсэн алан хядагчийг 23 настай Салман Абеди гэгч байжээ хэмээн CBS News хэвлэл мэдээллээ. Түүнийг бас өмнө нь британийн тусгай албаны хяналтад байсан гэсэн байна.
Үүний өмнө Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй бөмбөгийг ганц хүн дэлбэлсэн, гэхдээ хамгийн олон хүн өртөж, амь алдах тийм цаг хугацаа, байрлалыг сонгосон байна гэж мэдэгдэж байсан юм.
Тавдугаар сарын 22-нд “Манчестр-Арена” цэнгэлдэх хүрээлэнд америкийн уучин Ариана Грандегийн концерт тоглоод дуусахаас хэдхэн минутын өмнө бөмбөг дэлбэрч 22 хүн амь алдаж, 59 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хэвтээд байгаа юм.
Энэ аймшигт халдлагын хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээн үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл