“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хятад бүсгүй АНУ-ын сансрын технологийг Хятадад дамжуулаад баригдав
АНУ-ын Калифорни мужийн харьяат 32 настай Сы Цэнь гэдэг бүсгүй америкийн сансрын технологийг хулгайлан Хятад улс руу хууль бусаар дамжуулсных нь төлөө баривчиллаа хэмээн америкийн Хуульзүйн яамны тараасан мэдээлэлд дурджээ.
Хятад гаралтай энэ бүсгүй калифорнийн Помонд оршин сууж байхдаа мөн мөнгө угаасан, хуйвалдаан зохион байгуулж, худал гэрчилсэн зэрэг хэрэгт буруутган мягмар гарагт саатуулан барьжээ.
Бүсгүй 2013 оны гуравдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд хуурамч бичиг баримт ашиглан Хятад улс руу тоног төхөөрөмж, ялангуяа америкийн сансар судлал, батлан хамгаалах салбарт ашигладаг тоног төхөөрөмж илгээж байсныг нь мөрдөн шалгах үеэр олж тогтоосон байна.
Энэ хууль бус ажиллагааныхаа төлөө Сы Чэнь байнга хөлс мөнгө авч, түүнийгээ Хятад дахь гэр бүлийнхээ нэгний дансанд хийж байсан гэнэ.
“Манай улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц бараа бүтээгдхүүнийг гадаадад гаргах боломж олгож, дамжуулж өгч байсан хүмүүсийг олж илрүүлэн хариуцлага тооцох болно” гэж Калифорнийн Төвийн тойргийн холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Сандра Браун хэлжээ.
Сы Чэнь үнэхээр буруутай нь нотлогдвол түүнд 150 жилийн хорих ял оноох юм байна.
АНУ-ын Калифорни мужийн харьяат 32 настай Сы Цэнь гэдэг бүсгүй америкийн сансрын технологийг хулгайлан Хятад улс руу хууль бусаар дамжуулсных нь төлөө баривчиллаа хэмээн америкийн Хуульзүйн яамны тараасан мэдээлэлд дурджээ. Хятад гаралтай энэ бүсгүй калифорнийн Помонд оршин сууж байхдаа мөн мөнгө угаасан, хуйвалдаан зохион байгуулж, худал гэрчилсэн зэрэг хэрэгт буруутган мягмар гарагт саатуулан барьжээ.
Бүсгүй 2013 оны гуравдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд хуурамч бичиг баримт ашиглан Хятад улс руу тоног төхөөрөмж, ялангуяа америкийн сансар судлал, батлан хамгаалах салбарт ашигладаг тоног төхөөрөмж илгээж байсныг нь мөрдөн шалгах үеэр олж тогтоосон байна.
Энэ хууль бус ажиллагааныхаа төлөө Сы Чэнь байнга хөлс мөнгө авч, түүнийгээ Хятад дахь гэр бүлийнхээ нэгний дансанд хийж байсан гэнэ.
“Манай улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц бараа бүтээгдхүүнийг гадаадад гаргах боломж олгож, дамжуулж өгч байсан хүмүүсийг олж илрүүлэн хариуцлага тооцох болно” гэж Калифорнийн Төвийн тойргийн холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Сандра Браун хэлжээ.
Сы Чэнь үнэхээр буруутай нь нотлогдвол түүнд 150 жилийн хорих ял оноох юм байна.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
МАНАЙД ЯАГААД 20-ООС ДЭЭШ ЖИЛ ӨГДГҮЙ ЮМ БЭ. АНУ-Г ДАНДАА ДУУРИАДАГ БИЗ ДЭЭ. МОНГОЛЫН АВИЛГАЧДАД 150 ЖИЛ ӨГӨХ ЮМСАН
2017.05.31
























