УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
Компьютерийн алдаанаас болоод British Airways 150 сая фунт алдлаа

Компьютерийн алдаанаас болоод олон тооны нислэгээ өөрчилж, зогсооход хүрсэн британийн агаарын тээврийн British Airways компанийн алдагдал 150 сая фунт стерлинги давлаа гэж Times сонин даваа гарагт мэдээллээ.
Компьютерийн энэ алдаанаас болж английн Хитроу болон Гэтвик нисэх буудлаас British Airways-ийн зорчигчид нисч чадсангүй. Тэр ч бүү хэл бусад хотуудад ч энэ компанийн онгоцууд нисээгүй, маргааш нь ч зарим газарт онгоц хөөрөөгүй юм байна. Компьютерийн системд алдаа гарч үндсэндээ зогссон гэж агаарын тээврийн компани ням гарагт мэдэгдсэн юм. Гэхдээ хакерын довтолгоо байсан гэх нотолгоо байхгүй гэнэ.
Агаарын тээврийн шинжээч Ховард Уилдон энэ бүхнээс болоод тус компанийн алдагдал 100 сая фунт стерлингээс давна гэснийг Times иш татсан байна. “Энэ бол агаарын тээвэр саатсан хоёр өдрийн тухайд биш, хамгийн гол нь хүмүүсийн итгэл алдарсантай холбоотой” гэж шинжээч хэлжээ.
“Өөр шинжээчдийнхээр бол тус компанийн алдагдал 150 саяас давж гарна. Үүний дээр зорчигч тус бүрт 225-450 фунтын нөхөн төлбөр өгөх болж байна” гэж хэвлэл тэмдэглэжээ.
Үүний өмнө Sky News хэвлэлд ярилцлага өгсөн British Airways-ийн тэргүүн Алекс Круз энэ бүхнээс болж нийт 75 мянган зорчигч хохирсон гэсэн юм. Гэхдээ тэрээр үүнээс болоод албан тушаалаа өгөхгүй гэдгээ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл