“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
БНАСАУ өнөөдөр дахиад пуужин хөөргөж туршлаа

Даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 5,40 цагт хөөргөсөн Умард Солонгосын пуужин Японы эдийн засгийн бүс болох тэнгист уналаа гэж NHK компани Засгийн газрын эх сурвалжаас авч дамжууллаа.
Японы агаарын болон тэнгисийн хөлгүүдэд ямар нэгэн гэмтэл учраагүй байна. “Умард Солонгосын пуужин манай эдийн засгийн бүсэд унасан. Нам өндрөөр ниссэн” гэж засгийн газрын эх сурвалжаас авснаа телевизийн суваг дамжуулжээ.
Өглөөгүүр Умард Солонгосын зүүн эргийн Вонсан хотын районоос Япон тэнгисийн зүг хөөргөсөн пуужин 400 км нисээд Япон тэнгист, Ниигата аймгийн Садо арлаас 500, Симанэ аймгийн Оки бүсээс 300 км-т унасан байна.
Одоо японы цэргийн мэргэжилтнүүд ямар төрлийн пуужин болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Нөхцөл байдалтай холбогдуулан Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зарлаж энд нь Ерөнхий сайд Синзо Абэ, Гадаад хэргийн сайд Фумио Кисида, Батлан хамгаалахын сайд Томоми Инада нар оролцсон байна.

0 Сэтгэгдэл