Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Тайлбаргүй
Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!
Биднийг бас хөөх үү? Бид олуулаа
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ
Умард Солонгосын эрэг рүү АНУ нисэх онгоц тээгч гурав дахь хөлгөө илгээлээ

Нисэх онгоц тээгч "Нимиц"
Удаа дараа баллистик пуужин туршиж байгаа Умард Солонгост дарамт үзүүлэх зорилгоор АНУ нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг “Нимиц”-ээ Солонгосын хойгийн эрэг рүү илгээлээ гэж америкийн цэргийн эх сурвалжаас японы Asahi Shimbun хэвлэл мэдээллээ.
“Нимиц” хөлөг тэр бүсэд хэдийнээ очоод байгаа нисэх онгоц тээгч “Рональд Рейган”, “Карл Винсон” хөлгүүдтэй нэгдэж АНУ-ын түүхэнд сүүлийн 10 жил байгаагүй хамгийн хүчтэй нэгтгэл бий болгож байгаа юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод ийм ангиллын 11 хөлөг л байдаг юм байна.

Нисэх онгоц тээгч "Карл Винсон"
Солонгосын хойг нь олон улсын тавцан дээр хамгийн хурцадмал цэг болоод байгаа юм. Хэвлэлийн мэдээгээр бол БНАСАУ нэг л цөмийн туршилт хийвэл Вашингтон умард солонгосны цэргийн объектууд руу урьдчилсан цохилт өгөхөд бэлэн болоод байна. Хариуд нь БНАСАУ ийм тохиолдолд эхний цохилт өгнө гэж мэдэгдээд байгаа.
АНУ бас БНАСАУ-д дипломат болон хориг шахалт үзүүлэх, мөн Пеньяныг пуужингийн болон цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад Хятад нөлөөлөх ёстой гэж мэдэгдсэн юм.

Нисэх онгоц тээгч "Роанльд Рейган"
Өнөөдөр Номхон далайн баруун хэсэгт 2017 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон нисэх онгоц тээгч “Карл Винсон”, японы Йокосукед саяхан засвараас гарсан “РональдРейган” хөлөг байрлаж байна.
Нисэх онгоц тээгч энэ гурван хөлгийн тавцан дээр нийт 200 гаруй нисэх аппарат байгаагийн 130 нь олон зориулалттай сөнөөгч онгоц байгаа юм.
АНУ сүүлийн 30 жилд нисэх онгоц тээгч ийм ангиллын гурван хөлөг бүхий хүчийг ганцхан удаа 2006 онд болсон Valiant Shield хээрийн сургуулилтын үеэр “Жордж Вашингтон”, “Рональд Рейган” болон “Китти Хок” гэсэн хөлгүүдээр бүрдүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл