“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Шоронгийн хүчирхийллийг эсэргүүцэж Гүржид мянга мянган хүн жагслаа
Гүржийн телевизийн “Маэстро” болон “ТВ-9” сувгаар Тбилисийн Глданскийн шоронд хууль сахиулагчид хоригдлуудыг хүний ёсноос гадуур зодож, хүчирхийлж байгаа бичлэг үзүүлсний дараа нийслэл Тбилис, Батуми, Поти, Гори хотуудад олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийллээ гэж “Би-би-си”-гийн оросын алба мэдээллээ.
Эрүүл мэнд

НАТО Афганистаны цэргийнхэнтэй хамтын ажиллагаагаа зогсоолоо
Энэ бол өнөөдөр болоод байгаа нөхцөл байдлын хариу гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдсэн байна. Сүүлийн үед афганистанд энхийг сахиулах хүчний цэрэг дайчдад халдах явдал нэмэгдээд байгаа нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
Эрүүл мэнд
Колумбын хар тамхины наймаачныг Венесуэлээс баривчиллаа
Колумбын хамгийн нөлөө бүхий, сүүлийн жилүүдэд эрэн сурвалжилж байсан, хар тамхины наймаачин “Гажиг” хочтой Даниэль, Баррераг Венесуэлд баривчилсан байна. Колумбын ерөнхийлөгч Хуан мануэль Сантос түүнийг барихад венесуэлийн хууль сахиулагчид, Их британи, АНУ-ын тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилласан гэсэн байна. Сүүлийн жилүүдэд Баррера нийсэх онгоцоор хар тамхиа тээвэрлэдэг байсан юм.
Эрүүл мэнд

Францын сонин зөнч Мухаммедын шог зургийг нийтэлжээ
Францын долоо хоног тутмын Charlie Hebdo шог сонин лхагва гарагт худалдаанд гарсан дугаартаа зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэн байна. Сонины нэгдүгээр нүүүрэн дээр мусульманыг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр сууж, иудын шашинтнаар түрүүлэн явж байгаагаар дүрслээд “хамааралгүй 2” гэж нэрлэжээ.
Эрүүл мэнд

Умард солонгосын төлөх байсан 11 тэрбум долларын өрийг ОХУ чөлөөллөө
ОХУ, Умард солонгосын хооронд өр тэглэх хэлэлцээр дөрвөн жил үргэлжилсний эцэст БНАСАУ-ын орост төлөх ёстой байсан 11 тэрбум ам.долларын өрийг чөлөөлөх тохиролцоонд хүрлээ. Үүний өмнө рублийн ханшаас үүдээд умардын төлөх өрийг долларт шилжүүлэн тооцож 90 хувийг нь хөнгөллөө гэж мэдэгдэж байсан юм.
Эрүүл мэнд

Амиа золиослогч Кабулд бөмбөг тэсэлж 10 хүн амь алдлаа
Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудлын дэргэд амиа золиослогч эмэгтэй микроавтобус дэлбэлсний улмаас 10 хүн нас барсан байна. Энэ халдлагын хариуцлагыг Хезб-е-Ислам байгууллага хүлээж, “Гэм зэмгүй мусульман” гэдэг кинонд зөнч Мухаммедыг гутаасны төлөө ингэсэн гэсэн байна.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульманчууд” кино бүтээгчийн гэр бүл зугтжээ
“Гэм зэмгүй мусульманчууд” кино бүтээгчийн нэг Накул Бессли Накулын гэр бүлийнхэн Лос-Анжелос хотын ойролцоох гэрээсээ зугтаж сураггүй болсон байна гэж Ассошиэтэд Пресс агентлаг дамжуулжээ. Тэд даваа гарагийн шөнө гэрээсээ гараад үл мэдэгдэх зүг явцгаасан бололтой.
Эрүүл мэнд

Сирийн босогчид Башар Асадын толгойг 25 саяар үнэллээ
Сирийн чөлөөт арми гэж өөрсдийгөө нэрлэсэн босогчид ерөнхийлөгч Башар Асадыг амьд үхсэн алин боловч авчирсан хүнийг 25 сая ам.доллараар шагнана гэж амласныг Анатолийское агентлаг мэдээллээ. Сирийн чөлөөт армийн удирдлагын нэг Ахмет Хижази “шагналын энэ мөнгийг сирийн бизнесмэнүүд, сирийн чөлөөт армийг дэмжигчид гаргана” гэсэн байна. Тэр бас “Энэ урамшууллыг Башар Асадын ойрын хүрээний хүмүүст ч нэгэн адил үйлчилнэ” гэж уриалжээ.
Эрүүл мэнд

Нангиадуудын эртний өс ба газар нутгийн төлөөх тэмцэл
Ойрын хэд хоногт Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн төлөөх Хятад ба Япон хоорондын маргаан оргил цэгтээ хүрлээ. Яасан бэ гэхээр хувийн эзэмшилд байсан арлуудыг Японы төр худалдан авсны дараагаар Хятад нь байлдааны дөрвөн ч онгоцоо арлуудыг зүг илгээсэн. Хариуд нь япончууд мөн адил арга хэмжээ авах нь ойлгомжтой. Ингэснээр энэ бүс нутагт зэр зэвсгийн хөгжил, эдийн засгийн бяр гээд бүх л зүйлээрээ дэлхийд тэргүүлж яваа хоёр том гүрэн хүч үзэж магадгүй боллоо.
Эрүүл мэнд

Иран Салман Рушдигийн толгойг 3.3 сая доллараар үнэллээ
Зөнч Мухаммедийг гутаасан “Сатанины шүлгүүд” ном бичсэн Британийн зохиолч Салман Рушдигийн толгойг үнэлсэн үнэлэмжээ Ираны “Зургадугаар сарын 15-ны сан” гэдэг байгууллага 500 мянган доллараар нэмж 3.3 сая ам.доллар болголоо гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна
Эрүүл мэнд

Хятадын загас агнуурын 100 хөлөг маргаантай арал руу хөдөллөө
Хятадын загас агнуурын нэг мянган хөлөг япон хятадын маргаантай Сенкаку арлын зүг хөдөллөө гэж БНХАУ-ын төрийн мэдлийн радиогийн мэдээллээс үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Энэ хөлгүүд тус арал дээр нэг хонох байх гэсэн байна
Эрүүл мэнд
Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадаа түймэр тавьжээ
Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны үүдэнд автомашинтай хүн дөхөж ирээд керосинтой сав шидэж шатаачихаад зугтаахыг оролдсон хэрэг гарчээ. ЭСЯ-нд ямар нэгэн хохирол учирч, хүн нэрвэгдээгүй байна. Шатаагч нь нийслэл Токиогоос холгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн байсан гэнэ. Харин яагаад дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд түймэр тавихаар оролдсоныг тогтоогоогүй байна.
Эрүүл мэнд

Хятадын 85 хотод японыг эсэргүүцсэн жагсаал болж байна
Хятад японы маргаантай Сенкаку арлаас үүдээд хятад оронд японы эсрэг хөдөлгөөн өрнөж эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрөөр гэхэд л хятадын 85 хотод Японы ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд руу иргэд чулуу нүүлгэж, японы супермаркетуудыг дайрч халдсан явлууд гарчээ
Эрүүл мэнд
Канад Судан, Ливи, Египет дэх ЭСЯ-аа хаалаа
Канад улс Ливи, Судан, Египет улсуудад байгаа өөрийнхөө ЭСЯ-дыг тодорхой хугацаагаар хааснаа мэдэгдлээ. Тус улсын засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр бол тухайн улс орнуудад байдал хэвийн байвал ЭСЯ-ууд маргаашаас хэвийн ажиллаж эхлэх юм байна.
Эрүүл мэнд
Триполи дахь үнэн алдартны сүмд халджээ
Ливийн нийслэл Триполи дахь үнэн алдартны гэгээн Георгийн сүмд үл мэдэгдэх этгээдүүд халдсан хэрэг гарчээ. Орон нутгийн иргэдийн гэрчилснээр дөрвөн залуу сүмийн хана даван орж хашаанд байсан грек, киприйн далбааг шатаан, гурван ч бурхныг эвдэлсэн байна.
Эрүүл мэнд



























