“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Иран Салман Рушдигийн толгойг 3.3 сая доллараар үнэллээ
Зөнч Мухаммедийг гутаасан “Сатанины шүлгүүд” ном бичсэн Британийн зохиолч Салман Рушдигийн толгойг үнэлсэн үнэлэмжээ Ираны “Зургадугаар сарын 15-ны сан” гэдэг байгууллага 500 мянган доллараар нэмж 3.3 сая ам.доллар болголоо гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна. 1988 онд зохиолч Рушдигийн “Сатанины шүлгүүд” ном хэвлэгдэн гарсан нь лалын ертөнцөд дуулиан тарьсан юм Хэргийн гол нь романы нэг хэсэгт зөнч Мухаммедыг тааламжгүйгээр дүрсэлсэн учраас Ираны шашны тэргүүн Аятолла Хомейни зохиолчид эчнээгээр алах ял оногдуулж, бүх дэлхийн лалын шашинтнуудад зохиолчийг хаа таарсан газарт нь цаазын ял гүйцэтгэхийг уриалжээ. Үүнээс үүдээд зохиолч олон жилийн турш нуугдан амьдарч байгаа юм.
Саяхан бас АНУ-д бүтээсэн “Гэм зэмгүй мусульманчууд” кино гарч лалын ертөнцийг бужигнуулж байгаатай холбоотойгоор Рушдигийн толгойг үнэлсэн хэмжээгээ ийн өсгөсөн байх гэж ажиглагчид үзэж байна.
Зөнч Мухаммедийг гутаасан “Сатанины шүлгүүд” ном бичсэн Британийн зохиолч Салман Рушдигийн толгойг үнэлсэн үнэлэмжээ Ираны “Зургадугаар сарын 15-ны сан” гэдэг байгууллага 500 мянган доллараар нэмж 3.3 сая ам.доллар болголоо гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна. 1988 онд зохиолч Рушдигийн “Сатанины шүлгүүд” ном хэвлэгдэн гарсан нь лалын ертөнцөд дуулиан тарьсан юм Хэргийн гол нь романы нэг хэсэгт зөнч Мухаммедыг тааламжгүйгээр дүрсэлсэн учраас Ираны шашны тэргүүн Аятолла Хомейни зохиолчид эчнээгээр алах ял оногдуулж, бүх дэлхийн лалын шашинтнуудад зохиолчийг хаа таарсан газарт нь цаазын ял гүйцэтгэхийг уриалжээ. Үүнээс үүдээд зохиолч олон жилийн турш нуугдан амьдарч байгаа юм. Саяхан бас АНУ-д бүтээсэн “Гэм зэмгүй мусульманчууд” кино гарч лалын ертөнцийг бужигнуулж байгаатай холбоотойгоор Рушдигийн толгойг үнэлсэн хэмжээгээ ийн өсгөсөн байх гэж ажиглагчид үзэж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























