“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Иранд Францын ЭСЯ-ны дэргэд жагсаал боллоо
Ираны нийслэл Тегеран дахь францын ЭСЯ-ны дэргэд 400 гаруй хүн жагсч “Гэм зэмгүй мусальман” кино болон францын сэтгүүлд зөнч Мухаммедыг гутаасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэнд цугларагсад “Америкт үхэл”, “Францад үхэл” гэж уриа хашгирч байсан бол цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн жагсагчдыг ЭСЯ-ны барилгад ойртохоос хамгаалж байсан байна.
Эрүүл мэнд
Хятадын хоёр хөлөг Японы усан хилд нэвтэрлээ
Япон хятадын маргаантай байгаа Сенкаку арлын ойролцоо японы газар нутгийн усан хилд хятадын тагнуулын хоёр хөлөг нэвтэрлээ гэж японы Куодо агентлаг дамжууллаа. Хятадуудын Дяоюйдао хэмээн нэрлээд байгаа энэ арлын маргаан хоёр орны хооронд хэдэн арван жилийн улбаатай.
Эрүүл мэнд

АНУ-ын нисэх онгоцны хамгийн том оршуулгын газар
Манай гариг дээрх ашиглалтгүй болсон нисэх онгоцны хамгийн парк АНУ-ын Аризона муж улсын Тусон хотын ойролцоо байдаг байна. Энд АНУ-ын нисэх хүчний жагсаалаас гарсан 4400 орчим нисэх онгоц 11 хавтгай дөрвөлжин км талбайд тавиатай байдаг байна.
Эрүүл мэнд
Грект 40 мусульманыг саатуулжээ
Грекийн нийслэл Афинд “Гэм зэмгүй сумульман” киног эсэргүүцэж жагссан лалын шашинтнуудаас хууль сахиулах байгууллагыхан 40 хүнийг баривчлан саатуулсан байна. 600 гаруй жагсагч АНУ-ын ЭСЯ-нд нэвтрэхийг оролдох үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчид өөдөөс нь ундааны сав, бусад үйл шидэлж дэлгүүрийн лангуу, шилэн хоргыг эвдэлжээ.
Эрүүл мэнд

Белорус парламентаа сонголоо
Белорусст болсон парламентын сонгуульд нийт сонгогчдын 74,3 хувь оролцож Үндэсний хурлын 110 депутатын 109-ийг нь сонгожээ. Сонгуулийн төв хорооны тэргүүн Лидия Ермошины хэлснээр бол сонгогчдын үнэмлэхүй олонхи сонгуульд оролцоогүй нэг тойрогт дахин сонгууль явуулах юм байна.
Эрүүл мэнд

Доогловол толгойгүй, нийцээгүйг нидэрнэ
“Гэм зэмгүй лалын шашинтнууд” киноны таагүй нөлөө тасрахгүй л байна. Киног эсэргүүцсэн жагсаал үймээн намжих нь бүү хэл тэлж Нигери, Суданы лалын шашинтнууд эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийлээ. Энэ уур хилэн удалгүй намжих байх гэтэл Пакистаны төмөр замын харилцааны сайд шинэ дуулиан тарьж орхив.
Эрүүл мэнд
Исламын эсрэг кино нь АНУ-ын эсрэг хийх дайралтын шалтаг болж байна
Исламын эсрэг хийсэн “Гэм зэмгүй мусульман” кино нь алан хядагчдын зүгээс АНУ-ын эсрэг хийх дайралтын гол шалтаг болж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Тэрээр Ливи, Египетэд АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар луу хийсэн дайралтын талаарх мөрдөн шалгах ажлын явцын талаар хэлээгүй ч энэ дайралтын ард
Эрүүл мэнд

НАТО Афганистанаас 33 мянган цэргээ гаргана
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гурван жилйин өмнө илгээсэн 33 миянган цэргийн албан хаагч өнөөдөр Афганистаны орхин гарч байна. Ингэснээр америк афганчуудад улс орныхоо хувь заяаг өөрсдөө авч явах боломж олгож байгаа юм. Одоо үлдэж байгаа 70 орчим мянган цэрэг нь 2014 онйы төгсгөл гэхэд тус орныг орхин гарах юм.
Эрүүл мэнд
Орос, Украин, Хятадад хамгийн их дээрэм гардаг
Зохиогчийн эрхийг хамгийн их зөрчиж бүтээл дээрэмддэг орон бол Орос, Украин, Хятад гурав гэж АНУ-ын конгресс үзсэн байна. Конгрессоос томилогдсон ажлын хэсэг судалгаа хийж үзээд гаргасан тайланд энэ гурван орон зохиогчийн эрхийг зөрчих талаар хамгийн их зөрчил гардаг, үүнийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой гэсэн байна.
Эрүүл мэнд
Гүржийн иргэд дотоод хэргийн сайд байсан хүнийг баривчлахыг шаардаж байна
Шоронгийн хянагчид хоригдлуудтай зүй бусаар харьцаж, тамлан зовоож байсан бичлэг телевизээр гарсантай холбогдуулан Дотоод хэргийн сайд Бачо Ахалая нь албан тушаалаасаа огцорсон ч гүржийн иргэд үүнд сэтгэл ханасангүй түүнийг баривчлахыг шаардаж байна.
Эрүүл мэнд

Тэрбумтнуудын өглөгийн аян хүрээгээ тэлсээр
Билл Гейтс, Уоррен Баффет гэхээр дэлхийн хамгийн баян хүмүүс гэдгээр нь олон нийт андахгүй. Энэ хоёр хүн дэлхийн хамгийн баян төдийгүй дэлхийн хамгийн өгөөмөр, өглөгч хүн гэсэн дурсамжийг хойч үедээ үлдээхийг хүссэн юм. Ингээд “Giving Pledge” нэртэй буяны кампанит ажлыг 2010 онд эхлүүлсэн түүхтэй.
Эрүүл мэнд

Гүржийн Дотоод хэргийн сайд огцорлоо
Гүржийн Дотоод хэргийн сайд Бачо Ахалая шоронгийн хянагч нар хоригдлуудтай зүй бусаар харьцсан хэргийн улмаас албан тушаалаасаа огцорлоо. Түүний албан тушаалд орлогч сайд нь байсан Екатерина Згуладзе томилогдсон байна. “ Би манай оронд, ялангуяа Глданы шоронд ийм гэмт хэрэг гарсан болохоор иргэн хүний хувьд ийм шийдвэр гаргалаа.
Эрүүл мэнд

Шинэ iPhone 5 Австралийн худалдаанд гарлаа
Apple корпорацийн шинэ бүтээгдэхүүн iPhone 5 австралийн дэлгүүрүүдэд гарч эхэллээ. Нийслэл Сиднейд гэхэд л шинэ утас авах гэсэн хүмүүсийн урт дараалал үүсээд байна. Өнөөдрөөс Япон, Сингапур, Гонконг, Франц, Герман, Их британи, Канад, АНУ-ын дэлгүүрүүдээр 22 оронд нэгэн зэрэг худалдаалж эхлэх юм байна. Дахиад 22 оронд долоо хоногийн дараа 28-наас худалдаалах гэнэ.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульман” киноны жүжигчин продюссероо шүүхэд өгчээ
“Гэм зэмгүй мусульман” кинонд тоглосон жүжигчин Синди Ли Гарсиа киног бүтээгч Накула Бассли Накула биднийг залилан мэхэлсэн гэж шүүхэд өгчээ. Түүний шүүхэд мэдүүлснээр бол зураг авч байх үед Накула киноныхоо жинхэнэ агуулгыг уран бүтээлчдэд нэг ч удаа хэлээгүй гэнэ.
Эрүүл мэнд

Монголын иргэн Улан-Үдэд осол гаргалаа
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын ойролцоо монгол улсын иргэний жолоодож явсан Тойта Приус маркийн машин хөрвөөж, өндрөөс арай л уначихаагүй байна. Буриадын Иволгины районы Замын цагдаагийн байцаагч Мөнх Цынгунов “Ослын улмаас хэн нэгэн бэртэж гэмтээгүй. Хэргийг шалгаж байна” гэжээ.
Эрүүл мэнд

Гүржид жагсагчид зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байна
Гүржийн шоронд болж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэн олны жагсаал нийслэл Тбилисийн Гамсахурдиагийн өргөн чөлөөг эзэлж замын хөдөлгөөнийг саатууллаа. Нийслэлийн ойролцоох Глданы шоронд хоригдлуудыг хэрцгийгээр тамлан зовоож, хүчирхийлж байгаа бичлэгийг 18-ны орой телевизийн хоёр ч сувгаар гаргасан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.
Эрүүл мэнд

Шуугиан тарьсан сэтгүүл сэтгүүлийг нэмж хэвлэнэ
Зөнч Мухаммедын шог зургийг хэвлэж шуугиан тарьсан францын Charlie Hebdo сэтгүүлийг маргааш нэмж хэвлэн тараах боллоо гэж зедакци нь мэдэгджээ. “Бид ердийн үед 75 мянган хувь л хэвлэхэд хангалттай байдаг байсан бол энэ удаа дэндүү эрэллт ихтэй байгаа болохоор энэ дугаараа баасан гарагт нэмж хэвлэн худалдаанд гаргахаар боллоо” гэсэн байна.
Эрүүл мэнд

ГҮРЖИД ХОРИГДЛУУДЫГ БОРООХОЙГООР ХҮЧИНДСЭН ХЭРЭГ ГАРЛАА
Гүржийн нийслэл Тбилис хотноо байдаг Глданы шоронд харгалзагч нар нь хоригдлуудыг бороохой, хогийн шүүрний ишээр хүчиндэж, хэрцгийгээр зодож байгааг харуулсан бичлэг телевизээр гарч олон нийтийг ихэд цочирдууллаа. Улмаар Тбилис, Батум, Поти, Гори зэрэг Гүржийн бүх том хотод уурлаж хилэгнэсэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Эрүүл мэнд
























