“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Шоронгийн хүчирхийллийг эсэргүүцэж Гүржид мянга мянган хүн жагслаа

Гүржийн телевизийн “Маэстро” болон “ТВ-9” сувгаар Тбилисийн Глданскийн шоронд хууль сахиулагчид хоригдлуудыг хүний ёсноос гадуур зодож, хүчирхийлж байгаа бичлэг үзүүлсний дараа нийслэл Тбилис, Батуми, Поти, Гори хотуудад олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийллээ гэж “Би-би-си”-гийн оросын алба мэдээллээ. “Тэр аймшигтай хүчирхийллийг телевизийн дэлгэцээр үзсэн хүмүүс энд цугларч эсэргүүцлээ илэрхийлж байна” гэж цуглаанд оролцогсдын нэг Дачи Цагурия хэлсэн байна.
Эсэргүүцлийн ажиллагаа өнөөдөр өглөөнөөс эхэлжээ. Өчигдөр орой телевизээр гарсан бичлэгт Глданскийн шоронгийн хянагчид хоригдлуудыг резинэн бороохой, шүүрний ишээр хүчиндэж байгааг харуулсан байна. Өөр нэг бичлэгт хоригдлыг 20 орчим хянагч ээлжлэн зодож байгааг үзүүлжээ. Энэ бүх бичлэгийг тэр шоронгийн ажилтан байсан хүн телевизийнхэнд өгсөн юм байна. Владимир Бедукадзе гэдэг энэ хүнийг одоо эрэн сурвалжилж байгаа гэнэ. “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ аймшигт зүйлийг Гүржийн дотоод хэргийн сайд Бачо Ахалаягйин шууд удирдлага дор түүний заавраар бусад шоронгуудад ч хийдэг гэсэн байна. Энэ тухайд Гүржийн ерөнхийлөгч Саакашвили өнөөдөр өглөөгүүр мэдэгдэл хийж “Глданскийн шоронд болсон үйл явдал бол хүний эрхийн эсрэг чиглэсэн байж боломгүй үйлдэл. Энэ бүхнийг зохион байгуулсан, үүрэг өгсөн, гүйцэтгэсэн хэн боловч хамгийн хатуу цээрлэл амсах болно” гэсэн байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл