“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Эцгийг нь хулгайлсан гэж Их мастер Спасскийн хүү үзэж байна
Зөвлөлтийн шатарчин Борис Спасскийн хүү эцгийгээ хулгайлсан, эрхийг нь зөрчсөн гэж францын шүүхэд ханджээ. Францад 30 жил амьдарч байгаа их мастер, дэлхийн аварга наймдугаар сарын 16-нд Фарис дахь гэрээсэ гарч алга болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг Оросын ЭСЯ-нд аваачиж нэг дуаагийн паспорт олгосон байж магадгүй гэж таамаглаж байна.
Эрүүл мэнд

Барак Обамагийн сурталчилгаанд Жорж Сорос нэг сая доллар зарлаа
АНУ-ын тэрбумтан Жорж Сорос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обамагийн кампанит ажилд нэг сая доллар, түүний Ардчилсан намын улс төрийн ажиллагаанд зориулж 500 мянган доллар хандивласан байна. Гэхдээ тэр намд өгч байгаа мөнгөө сонгуулийн өмнөх кампанитай холбоогүй гэжээ.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульманчууд” киноны продюсерыг баривчилжээ
Лалын шашны зөнч Мухаммедыг гутаан доромжилсон “Гэм зэмгүй мусульманчууд” богино хэмжээний кино хийж интернетэд байрлуулсан америкийн продюсер Накула Бассели Накула өчигдөр Лос-Анжелос хотоос баривчилсан байна. Түүнийг хянан харгалзах хугацааны нөхцөл зөрчсөн гэж баривчилжээ.
Эрүүл мэнд

Хэдэн зууны дараа Монголчууд орост заналхийллээ гэв үү
Оросын ДЕЙТА.ru сайтад “Зуун жилийн дараа монголчууд Орост заналхийлж байна уу” гэсэн мэдээ гарчээ. Энд “Монголын засгийн газар Сэлэнгэ мөрний урсцыг өөрчлөх гэж байгаа нь Байгаль нуурт аюул учруулах гэж байна гэж Владивосток хотод болсон Өвөрбайгал, Алс дорнодын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан дээр Буриад улсын Ардын хурлын дарга Матвей Гаршкевич мэдээллээ.
Эрүүл мэнд

Алга болсон охиныг 8 хоногийн дараа олжээ
ОХУ-ын Ростов хотод найм хоногийн өмнө алга болж цагдаагийнхан эрж байсан есөн настай охиныг олсон байна. Оросын ДХЯ-ны Ростов мужийн удирдах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр Даша Попова охиныг хотын “Алмаз” зах дээрээс олжээ. Охиныг хичээлээсээ тараад гэртээ ирж байхад нь орцны нь үүднээс Аксая хотын оршин суугч 57 настай Александр Максимов авч яван барьцаалсан байна.
Эрүүл мэнд

Барак Обамагийн онгоц эргүүлэгт орлоо
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн “Боинг-747” онгоц өнөөдөр Огайо мужийн Толедо хотын нисэх буудалд буухдаа салхины хүчтэй эргүүлэгт орж нисэгчид нь хоёр дахь оролдлогоороо амжилтттай газардсан байна. Энэ талаар мэдээлсэн Си-эн-эн агентлаг өтгөн манантатй цаг агаарын таагүй байдлаас болсон гэсэн байна. Зорчигдоос хэн ч бэртэж гэмтээгүй байна.
Эрүүл мэнд

Якутаас 158,2 карат алмаз олдлоо
Оросын “Алроса” компани саяхан Якутын Нюрба ордоос 158,2 карат буюу 31,64 грамм алмаз олсныг мэргэжилтнүүд 1,5 сая ам.долларын үнэ хүрнэ гэж байна. Алмазын хэмжээ нь 35х22х22 мм гэнэ. Бүхэлдээ тунгалаг энэ эрдэнэс нэг талаасаа үл ялиг туяарч харагддаг байна. Гол хэсгээрээ ямар ч өөгүй цэвэрхэн юм байна.
Эрүүл мэнд

Ираны мэдээллийн агентлагийн тэргүүн зургаан сар шоронд сууна
Ираны мэдээллийн ИРНА агентлагийн тэргүүн Али Акбар Жаванфекраг тус улсын шүүх зургаан сар шоронд суулгахаар шийтгэлээ. Түүнийг нийгмийн сэтгэлзүй, исламын үнэт зүйлсийг гутаан доромжилсон материал нийтэлсэн хэргийн учир ийн шийтгэжээ
Эрүүл мэнд

СУПЕР ӨГЛӨГЧ
Дэлхийн хамгийн баян хүн байх гэдэг тун ч хэцүү ачаа. Үргэлж л хэн нэгэн нь мөнгө нэхнэ, гуйна, шаардана. Зүгээр ч нэг таван цаас биш хэдэн зуун сая, тэрбум ам.доллараар хэмжигдэх юм ярина. Хуурна, молиг үмхүүлнэ, уйлна, дуулна. Ганц минут тайван, чөлөөтэй байх эрхгүй. Гэхдээ ингэлээ гээд хөрөнгөө бусдад тарааж өгөөд жирийн хүн болсон тохиолдол нэг ч үгүй
Эрүүл мэнд

Грекийн бүх нийтийн ажил хаялт эмх замбараагүй байдал болж хувирлаа
Засгийн газрынхаа явуулж байгаа эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэж Грек даяар өчигдөр эхэлсэн бүх нийтийн ажил хаялт эмх замбараагүй байдал болж цагдаа нартай мөргөлдөхөд хүрсэн байна. Тус улсын үйлдвэрчний эвлэлийн хоёр ч том байгууллага ингэж бөөнөөр ажил хаяхыг зохион байгуулсан юм. Өчигдрөөс хойш галт тэрэг, усан онгоцны хөдөлгөөн зогсч, сургууль банк, бусад байгууллагууд ажилласангүй.
Эрүүл мэнд

Оросын нутгаас аварга том зураг олджээ
Оросын нутаг өмнөд Уралаас эрдэмтэд эртний аварга том зураг олжээ. Газар дээр чулуугаар дүрсэлсэн энэ хандгайн эврээсээ туруу хүртлээ 275 метр гээд бодохоор ямар аварга болох нь андашгүй. Эрдэмтэд энэ зургийн насыг лавтай найман мянган жил гэж үзэж байна.
Эрүүл мэнд

Хятад, Японы Гадаад хэргийн сайд нар маргаантай арлын талаар ярилцжээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Зечи, Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба нар уулзаж наран ургах орныхоор бол Сэнкаку, тэнгэрийн орныхоор бол Дяоюйтай арлын талаар ярилцсан байна.
Эрүүл мэнд

“Йогийн хаан” хоол өгдөг жижиг цонхоор шоронгоос оргожээ
“Йогийн хаан” хочтой хоригдол Өмнөд Солонгосын шоронгоос хоол өгөх, ажиглах зориулалттай 15 х 45 см-ийн цонхоор гарч оргосон байна. Өдгөө 50 настай йогч Каб Чой Боку уг нь 165 см өндөр, 50 кг жинтэй юм байна. Шоронгийн хонгилд дох видео камерыг үзсэн мөрдөн байцаагч нь “Тэр яг л наймаалж шиг уян зөөлөн хөдөлж байсан” гэжээ.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульманчууд” киног Бразилд үзүүлэхгүй
Бразилийн Сан-Паулу хотын шүүх интернетийн ”YouTube” сервисээр “Гэм зэмгүй мусульманчууд” киног 10 хоногийн хугацаанд үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр бол зөвхөн энэ сайтаар ч биш интернетийн бусад сервисүүдэд ч хамаатай гэнэ.
Эрүүл мэнд




























