“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Хакерууд Цагаан ордны сайтад халджээ
Цагаан ордны компьютерийн сүлжээнд өчигдөр хакерууд халдаж аюулгүй ажиллагааны систем нь ажиллахгүй болсонгэж АНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр хакерууд энэ удаа ямар нэгэн мэдээлэл устгаж, хулгайлж чадаагүй гэжээ.
Эрүүл мэнд

Сөрөг хүчин ялсныг Гүржийн сонгуулийн төв хороо мэдээллээ
Өчигдөр Гүржид болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 5,26 хувийг тус улсын сонгуулийн төв хороо тоолоход сөрөг хүчний Бидзан Иванишвили тэргүүтэй “Гүржийн мөрөөдөл” эвсэл сонгогчдын 51,32 хувийн санал авсан байна. Харин ерөнхийлөгч Михаил Саакашвилийн тэргүүлдэг, эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам 43,85 хувийн санал авчээ.
Эрүүл мэнд

Конвертоплануудыг эсэргүүцэж байна
Японы Окинава аймагт байдаг Футтэма дахь Америкийн цэргийн бааз “MV-22 Osprey” нэртэй конвертоплан ашиглах болсныг арлын оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байна. Конвертоплан нь газраас хөөрөхдөө нисдэг тэрэгтэй адил, хөөрсөн хойноо онгоцны зарчмаар ажилладаг өвөрмөц агаарын тээврийн хэрэгсэл юм.
Эрүүл мэнд

Арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарлаа
Венесуэлийн ойролцоо карибын тэнгис дэх арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарсан байна. Төрийн эргэлтийг удирдсан Стэнли Бетрайн төрийн ордныг эзлэн засгийн газрын танхимаа бүрдүүлэн тангараг өргүүлжээ. Хуучин ерөнхий сайд байсан Геррит Шоттыг гэрийн хорионд оруулсэн гэнэ.
Эрүүл мэнд

Сирийн Алеппо хотод соёл, түүхийн дурсгал шатаж байна
Сирийн Алеппо хотод засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан болж тус хотын түүхийн дурсгалт зүйлс шатаж байна. Эндэхийн хуучин хотод эртний чулуун зам, маш ховор модон чимэглэл бүхий дэлгүүр, худалдааны газрууд яг л хуучны төрхөөрөө байдгийг НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өвд 1986 онд бүртгэн авсан байдаг юм.
Эрүүл мэнд

Японы Ерөнхий сайд Нода зарим сайдуудаа огцрууллаа
Японы ерөнхий сайд Ёсихико Нода өөрийн танхимын гишүүдээ огцруулж байгаагаа мэдэгдлээ. Танхимын нь 18 гишүүнээс ес нь өөрчлөгдөж Ерөнхий сайд өөрөө, орлогчтойгоо, гадаад харилцааны сайд, эдийн засаг үйлдвэрлэлийн сайд, батлан хамгаалахын сайд нар албан тушаалдаа үлдэх юм байна
Эрүүл мэнд

Их британид гэрлэгсэд шөнө ч бүртгүүлж болно
Ихбританид 176 жилийн өмнө баталсан гэрлэгсэд зөвхөн өглөөний 8,00 цагаас оройн 18,00 цагийн хооронд бүртгүүлж олно гэсэн сонин хуулийг өнөөдрөөс хүчингүй болгож байна. Ингэснээр гэр бүл бологсод хэзээ гэр бүл болохоо, гэрлэлтээ хэзээ ч бүртгүүлж, борой, бүр шөнө, үүрээр ч бүртгүүлж болох юм байна. Гэрлэгсдийг бүртгэх энэ шинэ хууль нь иргэний гэр бүлийг бүртгэх төрийн байгууллага болон шашны байгууллагад хамаатай юм.
Эрүүл мэнд
Залуу нисгэгч дэлхийн дээд амжилт тогтоолоо
Швейцарийн 22 настай залуу Карл Шмидт дэлхийг тойрсон хамгийн залуу нисгэгч болж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэр долдугаар сарын 11-нд ганц моторт Cessna 210 онгоцоор дэлхийг тойрохоор гарч 40 мянган км зам туулан дэлхийн 21 оронд бууж, агаарт нийтдээ 110 цаг ниссэн байна.
Эрүүл мэнд
Сөрөг хүчнээс гурван хүн амь үрэгдлээ
Венесуэльд болж байгаа сонгуулийн кампанит ажлаар Баринас мужид болж байсан сөрөг хүчний цуглааны үеэр үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас сөрөг хүчний нэг идэвхтэн амь үрэгдсэн байна. Энэ талаар сөрөг хүчнээс түүнтэй өрсөлдөж байгаа өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавестай өрсөлдөж байгаа Энрике Каприлес мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Гүржид өнөөдөр парламентын сонгууль болно
Ойрын жилүүдэд гүржийн улс төрийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж шинжээчдийн үзэж байгаа парламентын сонгууль өнөөдөр Гүржид эхэлнэ. Сонгуульд өнөөдөр эрх барьж ерөнхийлөгч Михаил Саакашвилийн “Үндэсний хөдөлгөөний нэгдэл” болон Бидзин Иванишвилийн тэргүүлдэг, сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” нэгдэл өрсөлдөнө.
Эрүүл мэнд






























