“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Сөрөг хүчин ялсныг Гүржийн сонгуулийн төв хороо мэдээллээ
Өчигдөр Гүржид болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 5,26 хувийг тус улсын сонгуулийн төв хороо тоолоход сөрөг хүчний Бидзан Иванишвили тэргүүтэй “Гүржийн мөрөөдөл” эвсэл сонгогчдын 51,32 хувийн санал авсан байна. Харин ерөнхийлөгч Михаил Саакашвилийн тэргүүлдэг, эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам 43,85 хувийн санал авчээ. Энэ дүнг СТХ санал хураах хсэгүүдэд санал өгсөн хүмүүсийн дунд явуулсан санал асуулгад үндэслэжээ. Тэд бүгдээрээ сөрөг хүчин ялсныг гэрчилсэн байна. Гүржийн “Рустава-2” телевизийн захиалгаар Edison Research-ийн гаргаснаар бол сөрөг хүчин 51, эрх баригчид 41 хувийн санал авсан гэсэн байна. Харин засгийн газрын бус ОВГ телевизийн судалгаагаар сөрөг хүчин 35, Саакашвилийн нам 30 хувь авсан гэжээ. Сөрөг хүчний “Маэстро” телевиз өөрийн судалгаандаа Иванишвили 63, ерөнхийлөгчийн нам 27 хувь авсан гэсэн дүн гаргасан байна.
Энэ бүхнээс үүдээд сөрөг хүчнийхэн ялалтын баяраа тэмдэглэж эхэлсэн байна. Нийслэл Тбилисийн төв талбайд Бидзан Иванишвилийн талынхан гарж жагсчээ. Бидзан Иванишвили “Гүрж улсын эрх ашгийн үүднээс ерөнхийлөгч Саакашвилитай хамтран ажиллана” гэсэн байна.
Өчигдөр Гүржид болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 5,26 хувийг тус улсын сонгуулийн төв хороо тоолоход сөрөг хүчний Бидзан Иванишвили тэргүүтэй “Гүржийн мөрөөдөл” эвсэл сонгогчдын 51,32 хувийн санал авсан байна. Харин ерөнхийлөгч Михаил Саакашвилийн тэргүүлдэг, эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам 43,85 хувийн санал авчээ. Энэ дүнг СТХ санал хураах хсэгүүдэд санал өгсөн хүмүүсийн дунд явуулсан санал асуулгад үндэслэжээ. Тэд бүгдээрээ сөрөг хүчин ялсныг гэрчилсэн байна. Гүржийн “Рустава-2” телевизийн захиалгаар Edison Research-ийн гаргаснаар бол сөрөг хүчин 51, эрх баригчид 41 хувийн санал авсан гэсэн байна. Харин засгийн газрын бус ОВГ телевизийн судалгаагаар сөрөг хүчин 35, Саакашвилийн нам 30 хувь авсан гэжээ. Сөрөг хүчний “Маэстро” телевиз өөрийн судалгаандаа Иванишвили 63, ерөнхийлөгчийн нам 27 хувь авсан гэсэн дүн гаргасан байна. Энэ бүхнээс үүдээд сөрөг хүчнийхэн ялалтын баяраа тэмдэглэж эхэлсэн байна. Нийслэл Тбилисийн төв талбайд Бидзан Иванишвилийн талынхан гарж жагсчээ. Бидзан Иванишвили “Гүрж улсын эрх ашгийн үүднээс ерөнхийлөгч Саакашвилитай хамтран ажиллана” гэсэн байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























