“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Японы ерөнхий сайд шинэ засгийн газраа зарлалаа
Японы ерөнхий сайд Ёсихико Нода засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ зарлалаа. Өнөөдөр өглөө тэрээр засгийн газрынхаа 18 гишүүний 10-ыг нь огцруулсан юм. Нийт үндэстний яамыг Синзи Тарутоко тэргүүлэх болж байна. Өмнөх ерөнхий сайд Наото Канын үед гадаад хэргийн сайд байсан Сейзи Маэхара засгийн газарт эргэн ирж сансрын салбар, эрчим хүчний бодлого зэргийг хамаардаг Төрийн хэтийн бодлогын яамыг толгойлох нь. Боловсрол, шинжлэх ухааны яамыг Макико Танака удирдах бол Сангийн сайдаар Корико Зёзима, Санхүүгийн бодлогын сайдаар Икко Накацука томилогджээ. Байгаль орчны сайдад Хирюки Нагахама, Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Вакио Мицуи тохоогдсон байна. Хуульзүйн яамыг Кейсю Танака, Улсыг аюулаас хамгаалах хороог Тадаира Тадамаса толгойлох болж байна. Харин Шуудангийн шинэтгэлийн яамыг Микио Симози тэргүүлэхээр болжээ.
Өнөөдөр орой засгийн газрын шинэ гишүүдийг эзэн хаан Акихито батламжилна.
Японы ерөнхий сайд Ёсихико Нода засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ зарлалаа. Өнөөдөр өглөө тэрээр засгийн газрынхаа 18 гишүүний 10-ыг нь огцруулсан юм. Нийт үндэстний яамыг Синзи Тарутоко тэргүүлэх болж байна. Өмнөх ерөнхий сайд Наото Канын үед гадаад хэргийн сайд байсан Сейзи Маэхара засгийн газарт эргэн ирж сансрын салбар, эрчим хүчний бодлого зэргийг хамаардаг Төрийн хэтийн бодлогын яамыг толгойлох нь. Боловсрол, шинжлэх ухааны яамыг Макико Танака удирдах бол Сангийн сайдаар Корико Зёзима, Санхүүгийн бодлогын сайдаар Икко Накацука томилогджээ. Байгаль орчны сайдад Хирюки Нагахама, Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Вакио Мицуи тохоогдсон байна. Хуульзүйн яамыг Кейсю Танака, Улсыг аюулаас хамгаалах хороог Тадаира Тадамаса толгойлох болж байна. Харин Шуудангийн шинэтгэлийн яамыг Микио Симози тэргүүлэхээр болжээ. Өнөөдөр орой засгийн газрын шинэ гишүүдийг эзэн хаан Акихито батламжилна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























