“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Хятадын компани АНУ-г шүүхэд өгчээ
АНУ-ын Ореган мужид барьж байгаа эрчим хүчний салхин үүсгүүр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасны нь төлөө Хятадын Ralls компани АНУ-ын Барак Обама тэргүүтэй засаг захиргааг шүүхэд өгсөн байна. Ерөнхийлөгч Барак Обама Ralls компанийг үйл ажиллагаагаа зогсоож 14 хоногийн дотор бүхий л тоног төхөөрөмжөө татаж авах, салхин парк байгуулж байгаа дөрвөн хэсэг газраа 90 хоногийн чөлөөлөхийг өнгөрсөн баасан гарагт үүрэг болгосон юм.
Энэ газар нь одоо яг нисэгчгүй цоо шинэ онгоц туршиж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн туршилтын талбайтай яг зэргэлдээ газар юм байна.
Ийм болохоор АНУ-ын Ерөнхийлөгч асуудал хариуцсан албадад Ralls компанийн ажилтнуудыг шалгах, аж ахуйн нэгжийн нь бичиг баримт, компьютерийн нь файлыг нягтлахыг үүрэг болгосон байна.
Харин хятадын компанийнхан төслийг нь зогсоох гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгч “ерөнхийлөгч гэмээнэ хуулиас гадуур байж болохгүй” гэсэн байна. Тэд өргөдөлдөө олох ашгигтайгаа тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Үүнээс өмнө АНУ-ын төрийн тэргүүнийг шүүхэд өгч байсан, тэгэхдээ гадаадын компани заргалдаж байсан удаа гарч байгаагүй юм байна. Энэ бол америкийн эдийн засагт хөрөнгө оруулагч хятадын компаниуд, АНУ-ын хоорондын зөрчилдөөний нэг илрэл гэж хэвлэлүүд бичиж байна.

0 Сэтгэгдэл