“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарлаа
Венесуэлийн ойролцоо карибын тэнгис дэх арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарсан байна. Төрийн эргэлтийг удирдсан Стэнли Бетрайн төрийн ордныг эзлэн засгийн газрын танхимаа бүрдүүлэн тангараг өргүүлжээ. Хуучин ерөнхий сайд байсан Геррит Шоттыг гэрийн хорионд оруулсэн гэнэ. Тэр төрийн эргэлт хийсэн хүмүүсийн ард Нидерландчууд байгаа гээд, Карибын тэнгисийн орнууд болон дэлхий дахинд нөхцөл байдлын талаар хандаад байгаа юм байна.
Кюрасао арал өмнө нь Нидерландын антилийн арлуудад хамаарч байгаад 2010 онд өөрийн удирдлагын статустай болж Нидерландын хатан хаант улсын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орсон юм байна. Голландын Засгийн газар тус арлын гадаад бодлого, батлан хамгаалах асуудлыг хариуцдаг аж. Нийтдээ 140 орчим мянган хүнтэй энэ арал улсын гол орлого нь нефть бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал юм байна.
Сүүлийн хоёр жилд Мали, Египет, Тунис, Мальдив гэсэн дөрвөн ч оронд төрийн эргэлт гараад байгаа юм.
Венесуэлийн ойролцоо карибын тэнгис дэх арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарсан байна. Төрийн эргэлтийг удирдсан Стэнли Бетрайн төрийн ордныг эзлэн засгийн газрын танхимаа бүрдүүлэн тангараг өргүүлжээ. Хуучин ерөнхий сайд байсан Геррит Шоттыг гэрийн хорионд оруулсэн гэнэ. Тэр төрийн эргэлт хийсэн хүмүүсийн ард Нидерландчууд байгаа гээд, Карибын тэнгисийн орнууд болон дэлхий дахинд нөхцөл байдлын талаар хандаад байгаа юм байна. Кюрасао арал өмнө нь Нидерландын антилийн арлуудад хамаарч байгаад 2010 онд өөрийн удирдлагын статустай болж Нидерландын хатан хаант улсын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орсон юм байна. Голландын Засгийн газар тус арлын гадаад бодлого, батлан хамгаалах асуудлыг хариуцдаг аж. Нийтдээ 140 орчим мянган хүнтэй энэ арал улсын гол орлого нь нефть бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал юм байна.
Сүүлийн хоёр жилд Мали, Египет, Тунис, Мальдив гэсэн дөрвөн ч оронд төрийн эргэлт гараад байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























