“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Уго Чавес, Барак Обамад хандарлаа

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес “хэрэв би америкийн иргэн байсан бол Барак Обамагийн төлөө саналаа өгөх байсан” гэж мэдэгдсэн байна. Чавесынхаар бол Барак Обама ч бас венесуэлийн сонгуульд оролцвол түүний төлөө саналаа өгөх гэнэ. “Обама саяхан Венесуэл хэзээ ч АНУ-д заналхийлээгүй гэж туйлын үнэн үг хэлсэн. Тэр бидний найз, тун дажгүй залуу” гэж Уго Чавес хэлжээ.
АНУ, Венесуэл хоёр улс өнөөгийн ерөнхийлөгчөө дахин сонговол хоёр улсын харилцаанд цоо шинэ эрин үе эхэлнэ гэж Чавес бас тэмдэглэсэн байна. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль энэ аравдугаар сарын 7-нд болох бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болно.
Хэдийгээр Уго Чавес ингэж халуун дотно үг хэлж байгаа ч АНУ, Венесуэлийн харилцаа нэг их таатай биш байж 2010 оноос хоёр улсын нийслэлд аль алийнх нь Элчин сайд үндсэндээ ажиллахгүй байгаа юм. Уго Чавес 1999 онд Венесуэлийн ерөнхийлөгч болсон бол Барак Обама 2008 оноос АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл