Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хуурамч бараа үйлдвэрлэдгээрээ хятад тэргүүлж байна
Олон улсын гаалийн байгууллагын мэдээгээр хуурамч бараа үйлдвэрлэдгээрээ Хятад улс дэлхийд улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2010 онд энэ улсад 163 сая нэгж хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь манай гариг дээр үйлдвэрлэдэг хуурамч бараа бүтээгдэхүүний 77 хувь болж байсан бол 2011 онд энэ тоо бага зэрэг буурч 66 сая болсон гэжээ. Гэхдээ л “тэргүүн байр”-аа алдахгүй байгаа юм.
Хоёрдугаар байрт Арабын нэгдсэн Эмират, Болгар улсууд хуурамч бараа бүтээгдхүүний 15,6-14,1 хувийг үйлдвэрлэдгээрээ орж байгаа юм байна. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Антиконтрафакт-2012” форумын үеэр шинжээчид дэлхийн зах зээл дээр 860 тэрбум долларын хуурамч бараа бүтээгдхүүн эргэлдэж байна гэсэн тоо дурджээ. Тэдний үзэж байгаагаар бол гурван жилийн дараа гэхэд энэ тоо 1,5 их наяд доллар болж өсөх гэнэ.
Форум дээр ярьсан нэг зүйл бол хуурамч бараа бүтээгдхүүнтэй тэмцэхэд зөвхөн худалдагчдыг шийтгэх бус бас худалдан авагчдыг торгож байх ёстой гэсэн байна. Ийм аргыг Итали хэдийнээ хэрэгжүүлээд эхэлчихжээ. Энд хямд үнэтэйг нь бодож хуурамч бараа бүтээгдхүүн худалдан авсан хүнийг 200 еврогоор торгодог бол 2011 оноос Нью-Йоркийн засаг захиргаа ийм хүнийг нэг мянган доллараар торгодог болжээ.

0 Сэтгэгдэл