Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Амьдралд сөхрөөгүй зураач
Төрснөөсөө хойш тахир дутуу хүний тэргэнцрээс салаагүй 29 настай залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд 30 гаруй хүний хөргийг нойр хоолоо хасан зуржээ.
Вреж Киракосян эхнэртэйгээ интернэтээр танилцсан байна. Хэдийгээр өдөр бүр уулзах хүсэл байвч тэд өөр өөр хотод амьдардаг байлаа. Хайртай бүсгүйгээ өөрийнхөө дэргэд байлгахын тулд хурим хийх мөнгө олох хэрэгтэй болсон учраас хагас жил нойр хоолоо хасан зураг зурсан энэ залуугийн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Залуу эр хэдий ч хүүхэд байхаасаа хүнд өвчний улмаас тэргэнцэрт сууж босох нь битгий хэл хөдлөх ч эрх нь ч хязгаарлагдмал байдаг Вреж амьдралын гэрэл гэгээг мэдэрч амьдрахыг үргэлж хичээдэг аж. Вреж Ереванд төрж өссөн бөгөөд сарын 1400 рублийн тэтгэмж авдаг. Түүний эхнэр 32 настай Елена “ Энэ агуу сэтгэлтэй хүнтэй намайг бурхан холбосон гэдэгт итгэдэг. Бид үр хүүхэдтэй болохыг хүсдэг” гэж ярьсан байна. Вреж мэс засалд орохоор мөнгө цуглуулж эхэлсэн гэнэ. Түүнд хагалгаа хийлгэхэд 75 мянган евро хэрэгтэй. Тиймээс мөнгө олох гэж бүх чадлаараа зурж байгаа аж. Хэдийгээр надад амьдрах хугацаа богино үлдсэн гэдгийг би мэддэг ч кавказ цус миний биеэр урсч байгаа учраас би бууж өгөхгүй. Би уран бүтээл туурвиж, хайртай хүнээсээ хүүхэдтэй болохыг хүсч байна хэмээн Вреж ярьж сууна.



Төрснөөсөө хойш тахир дутуу хүний тэргэнцрээс салаагүй 29 настай залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд 30 гаруй хүний хөргийг нойр хоолоо хасан зуржээ. Вреж Киракосян эхнэртэйгээ интернэтээр танилцсан байна. Хэдийгээр өдөр бүр уулзах хүсэл байвч тэд өөр өөр хотод амьдардаг байлаа. Хайртай бүсгүйгээ өөрийнхөө дэргэд байлгахын тулд хурим хийх мөнгө олох хэрэгтэй болсон учраас хагас жил нойр хоолоо хасан зураг зурсан энэ залуугийн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Залуу эр хэдий ч хүүхэд байхаасаа хүнд өвчний улмаас тэргэнцэрт сууж босох нь битгий хэл хөдлөх ч эрх нь ч хязгаарлагдмал байдаг Вреж амьдралын гэрэл гэгээг мэдэрч амьдрахыг үргэлж хичээдэг аж. Вреж Ереванд төрж өссөн бөгөөд сарын 1400 рублийн тэтгэмж авдаг. Түүний эхнэр 32 настай Елена “ Энэ агуу сэтгэлтэй хүнтэй намайг бурхан холбосон гэдэгт итгэдэг. Бид үр хүүхэдтэй болохыг хүсдэг” гэж ярьсан байна. Вреж мэс засалд орохоор мөнгө цуглуулж эхэлсэн гэнэ. Түүнд хагалгаа хийлгэхэд 75 мянган евро хэрэгтэй. Тиймээс мөнгө олох гэж бүх чадлаараа зурж байгаа аж. Хэдийгээр надад амьдрах хугацаа богино үлдсэн гэдгийг би мэддэг ч кавказ цус миний биеэр урсч байгаа учраас би бууж өгөхгүй. Би уран бүтээл туурвиж, хайртай хүнээсээ хүүхэдтэй болохыг хүсч байна хэмээн Вреж ярьж сууна.



0 Сэтгэгдэл



















