Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Гадаад паспортоор дамжуулан газар нутаг өмчлөх гэв үү
Манай урд хөрш иргэний шинэ паспорт ашиглаж эхэлсэнтэй холбоотой олон улсын ээдрээ улам газар авсаар. Хятадын шинэ паспорт өөрийн байх ёстой гэж үздэг бүх нутаг дэвсгэрийг багтаасан хил бүхий Хятадын газрын зургийг дүрсэлсэн нь хөрш зэргэлдээ олон улсын дургүйцлийг ихэд төрүүлж байгаа юм. Жишээлэхэд, паспорт дээрх Хятадын газрын зураг дээр Энэтхэгийн газар нутгийн маргаантай хэсэг, Тайпэй арал ба Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ-ын газар нутаг гэж тэмдэглэн оруулжээ. Тэгэхээр шинэ паспортоор хөрш улс руу айлчлах үед, хөрш улсын хилчид түүн дээр нь виз дарвал маргаантай газар нутгийг Хятадынх гэдгийг дам хүлээн зөвшөөрсөн хэрэг болох юм. Манай урд хөрштэй хил залгаа бусад улсууд ингэж зөвшөөрөхийг хүсэхгүй нь ойлгомжтой.
Тухайлбал, Вьетнамын хилийнхэн шинэ паспорт дээр “хүчингүй” гэсэн тамга дараад тусдаа цаасан дээр виз дарж паспортыг дагуулдаг болжээ. Филиппиний Гадаад хэргийн сайд Хятадын эрх баригчдад хандан “Паспорт дээрх газрын зураг нь Филиппиний газар нутаг ба далайн нэг хэсгийг илэрхий багтаасан байгаа болохоор эрс эсэргүүцэл илэрхийлж байна” гэв. Энэтхэгчүүд газар нутгийнхаа зургийг өөрсдийн байдлаар бүрэн харуулсан тусгай шинэ паспортыг хятадын иргэдэд олгож, түүн дээрээ виз дардаг болов. Харин Тайпэй арлын эрх баригчид бодит “байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрөхийг” БНХАУ-ын эрх баригчдад уриалжээ. Зураг дээрээс үзвэл урд хөрш ямар ч байсан манай нутгаас газар “идээгүй” бололтой.

БНХАУ-ын тал энэ бүх дургүйцэлд ихэд тайван хандаж байгаа бөгөөд “Тус улсууд нь эрүүл саруулаар сэтгэж ухаалгаар хандан хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд саад болохгүй байх гэж найдаж байна” гэхээс өөр ямар нэг тайлбар хийсэнгүй.
pizdakuud iddegee idsen shde hairiin saihan uvur mongol miny 10say mongol tsustai hun tend mongoloo aldaj bna
Манай урд хөрш иргэний шинэ паспорт ашиглаж эхэлсэнтэй холбоотой олон улсын ээдрээ улам газар авсаар. Хятадын шинэ паспорт өөрийн байх ёстой гэж үздэг бүх нутаг дэвсгэрийг багтаасан хил бүхий Хятадын газрын зургийг дүрсэлсэн нь хөрш зэргэлдээ олон улсын дургүйцлийг ихэд төрүүлж байгаа юм. Жишээлэхэд, паспорт дээрх Хятадын газрын зураг дээр Энэтхэгийн газар нутгийн маргаантай хэсэг, Тайпэй арал ба Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ-ын газар нутаг гэж тэмдэглэн оруулжээ. Тэгэхээр шинэ паспортоор хөрш улс руу айлчлах үед, хөрш улсын хилчид түүн дээр нь виз дарвал маргаантай газар нутгийг Хятадынх гэдгийг дам хүлээн зөвшөөрсөн хэрэг болох юм. Манай урд хөрштэй хил залгаа бусад улсууд ингэж зөвшөөрөхийг хүсэхгүй нь ойлгомжтой.Тухайлбал, Вьетнамын хилийнхэн шинэ паспорт дээр “хүчингүй” гэсэн тамга дараад тусдаа цаасан дээр виз дарж паспортыг дагуулдаг болжээ. Филиппиний Гадаад хэргийн сайд Хятадын эрх баригчдад хандан “Паспорт дээрх газрын зураг нь Филиппиний газар нутаг ба далайн нэг хэсгийг илэрхий багтаасан байгаа болохоор эрс эсэргүүцэл илэрхийлж байна” гэв. Энэтхэгчүүд газар нутгийнхаа зургийг өөрсдийн байдлаар бүрэн харуулсан тусгай шинэ паспортыг хятадын иргэдэд олгож, түүн дээрээ виз дардаг болов. Харин Тайпэй арлын эрх баригчид бодит “байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрөхийг” БНХАУ-ын эрх баригчдад уриалжээ. Зураг дээрээс үзвэл урд хөрш ямар ч байсан манай нутгаас газар “идээгүй” бололтой.

БНХАУ-ын тал энэ бүх дургүйцэлд ихэд тайван хандаж байгаа бөгөөд “Тус улсууд нь эрүүл саруулаар сэтгэж ухаалгаар хандан хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд саад болохгүй байх гэж найдаж байна” гэхээс өөр ямар нэг тайлбар хийсэнгүй.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Pizda nar
pizdakuud iddegee idsen shde hairiin saihan uvur mongol miny 10say mongol tsustai hun tend mongoloo aldaj bna
2012.11.27
2012.11.27



















