Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Сирийн хэлэлцээр нутагтаа болох ёстой
Сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээр Сирийн нутаг дээр л болох ёстой гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллема ОХУ-д айлчлах үеэр Москва сөрөг хүчний үндэсний нэгдлийн удирдагчидтай ОХУ-д уулзуулж болох юм гэхэд тэрээр ийм хариу өгчээ.
Эрүүл мэнд

Валентины баярыг оросуудын гуравны нэг нь тэмдэглэж байна
Гэгээн хайрын өдөр, Валентины баярыг энэ жил оросуудын гурван хүн бүрийн нэг нь тэмдэглэж байгаа гэнэ. “Хайр гэдэг ертөнцийн хөдөлгөгч хүч болохоор тэмдэглэхгүй байхыг аргагүй”, “Жилийн хамгийн сэтгэл хөдлөм баярын нэг шүү дээ” гэж санал асуулгад оролцсон хүмүүс хэлсэн байна.
Эрүүл мэнд

“Asiana Airlines”-ын онгоцны үйлчлэгчид өмд өмсөхийг хүсч байна
Өмнөд Солонгосын “Asiana Airlines” агаарын тээврийн компанийн үйлчлэгч бүсгүйчүүд өмд өмсөх эрхийнхээ төлөө тэмцэж, компанийн удирдлагадаа ханджээ. Тэдний энэ шаардлагыг Солонгосын хүний эрхийн комисс анхааралдаа авч, компанид нь дресс кодоо өөрчлөхийг сануулсан байна.
Эрүүл мэнд

АНУ-ын чөлөөнд гарсан цагдаа, мэргэжил нэгтнүүд рүүгээ дайрчээ
2008 онд Лос-Анжелос хотын цагдаагийн газраас халагдсан 33 настай Кристофер Дорнер нэг цагдааг буудан хөнөөж, хоёр хүн шархдуулаад байна. Мөрдөн байцаагчид түүнийг халагдсаныхаа төлөө хамт ажиллаж байсан нөхөд рүүгээ гал нээсэн байх гэж үзэж байна.
Эрүүл мэнд

Мали дахь ажиллагаанд Франц 70 сая евро зараад байна
Малийн умард нутгийн исламын зэвсэгт бүлэглэл, террористуудын эсрэг ажиллагаанд Франц улс нэгдүгээр сарын 11-нээс хойш 70 сая евро зарцуулаад байна гэж Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан парламентдаа мэдээлжээ. Энэ удаагийнх өмнө нь Афган, Ливид явуулсан цэргийн ажиллагаа бодвол илүү үнэтэй байна гэж тэр мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Сирийн нийслэл орчимд тулалдаан болж байна
Сирийн засгийн газрын цэргүүд нийслэл Дамаскийн хэд хэдэн районыг буудаж байна. Нийслэл, орй орчмын газруудад хоёр дахь өдрөө засгийн газрын цэрэг, босогчдын хооронд тулаан болж байгаа юм. Нийслэлийн өмнөд хэсэгт байшингууд шатаж босогчид засгийн газрын цэргүүдийн дайралтыг няцаахыг оролдож байна.
Эрүүл мэнд

Хагас нүцгэнчүүд кино наадмын нээлтийг үймүүлэв
Украины FEMEN хөдөлгөөний идэвхтнүүд хагас нүцгэлэн гүйлдэж Берлиний кино наадмын нээлтийн улаан хивсний ёслолыг үймүүлжээ. Цээж нүцгэн хүүхнүүд гарч ирэн үзэгчдийн болон сэтгүүлч сурвалжлагч, кино оддын хамгаалагчдын урдуур орон анхаарлыг нь татсан байна.
Эрүүл мэнд

Кондолиза Райс: Амьдралаа хамт туулах эр хүнийг олж чадсангүй
Төрд өндөр алба хашдаг бүсгүйчүүд яагаад ч юм бусдаасаа хатуу чанд, зарчимч, эршүүд байдаг. Улс төрийн халуун тогоонд эрчүүдтэй хамт чанагдах тэдэнд магадгүй ийм л хамгаалалт үгүй бол тэндээ тэсч үлдэхэд хэцүү байдаг биз ээ. Тийм ч учраас тэртээ 30 гаруй жилийн өмнө зөвхөн Маргарет Тэтчерт оноож өгсөн “төмөр хатагтай” хэмээх хочийг улстөрч бүсгүйчүүдэд бүгдэд нь нийтлэг маягаар зүүх гээд байдаг болж.
Эрүүл мэнд

Африкийн тэрбумтан хөрөнгийнхөө хагасыг бусдад зориулна
Өмнөд Африкийн тэрбумтан Патрис Моцепе өөрийнхөө хураасан хөрөнгийн хагасыг бусдын сайн сайхны төлөө хандивлана хэмээн мэдэгджээ. П.Моцепе бол Өмнөд Африкаас төрсөн цорын ганц хар арьст тэрбумтан бөгөөд “Forbes”-ын шинжээчдийн тооцсоноор 2,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг.
Эрүүл мэнд

Цагаан сараар найз залуу түрээслэвэл өдрийн 50 доллар
Хятадын Цагаан сарын баяр өнөө маргаашгүй болох гэж буй энэ өдрүүдэд найз залуу/ бүсгүй “түрээслэх” гэсэн ганц бие залуус олон байна. Гэр бүлээрээ цугладаг энэ баярт ганц бие залуус аав ээж, ах дүүсийнхээ “хүнтэй гэрлэ” гэсэн дарамт шахалтанд байнга ордог, үгүй бол “яагаад хүнтэй суухгүй байна” гэсэн асуултад ороогддог учир баяраар найз залуу/ бүсгүйтэй хүн шиг жүжиглэх хэрэг бишгүй гардаг ажээ.
Эрүүл мэнд

Нэг хүүхэд бодлогыг зөрчсөн хэмээн нэг ойтой хүүг хөнөөжээ
Хятадын Жежиан мужийн Венжоу хотод засаг захиргааны хоёр ажилтныг хүүхдийн аминд хүрсэн хэргээр баривчлаад байна. Тэд нэг хүүхэд бодлогыг зөрчиж, гурван хүүхэдтэй болсон нэг гэр бүлд очиж, ой нэг сартай хүүхдийг нь булаацалдан маргаан дэгдээж байхдаа газар унагааж, аминд нь хүрсэн байна.
Эрүүл мэнд

Үнэгүй жимс, ногооны төлөө афинчууд
Грекийн Афин хотын Хөдөө аж ахуйн яамны дэргэд өчигдөр хүнснээс үүдсэн эмх замбараагүй байдал үүсчээ. Газар тариалангийн татварыг нэмэгдүүлэх гэсэн Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцсэн фермерүүд ийнхүү тарьсан ногоо жимсээ үнэгүй тарааж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Эрүүл мэнд

Эмсийн хүрээлэн ажиллуулсан хэргээр цагдаагийн ажилтнуудыг баривчилжээ
Москвад эмсийн нууц хүрээлэн ажиллуулсан хэрэгт сэжиглэн цагдаагийн таван ажилтныг саатуулсан байна. Тэднийг хоёр эмэгтэйг биеэ худалдахад нь зуучлан, орон байр бэлтгэж өгсөн, бас хамгаалалтад авсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Ийм тохиолдолд тэдэнд зургаан жил хүртэл хорих ял нүүрлэж байгаа юм. Хууль хяналтынхан энэ хүмүүстэй цагдаагийн өөр бусад ажилтан холбоотой эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Эрүүл мэнд































