Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Сирийн нийслэл орчимд тулалдаан болж байна

Сирийн Засгийн газрын цэргүүд нийслэл Дамаскийн хэд хэдэн район руу гал нээж байна. Нийслэл, ойр орчмын газруудад хоёр дахь өдрөө Засгийн газрын цэрэг, босогчдын хооронд тулаан болж байгаа юм. Нийслэлийн өмнөд хэсэгт байшингууд шатаж босогчид армийн дайралтыг няцаахыг оролдож байна.
Байлдаж байгаа хоёр тал нийслэлийг буудаж сүйтгэж байгаа тухай өөр өөр мэдээлэл дамжуулж байгаа болохоор яг алинд нь итгэхэд бэрх, гагцхүү сэтгүүлчдийн дамжуулж байгаа бодит мэдээлэлд л итгэхээс аргагүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Сонирхогчдын авсан дүрс бичлэгээс үзэхэд нийслэл орчмын Дараа хотод тулалдаан үргэлжилж босогчид зарим хэсгийг эзэлсэн бололтой. Нэг ажиглагч Шейхи гэгч “Байдал улам хэцүү болж байна. Байж болох гурван хувилбар аль аль нь муу байна. Засгийн газрын цэргүүд явбал тун муу. Босогчид ялсан ч муу, аль аль нь ялахгүй бол байдал бүр муудна. Хамгийн гол нь олон улсын тодорхой бодлого зохицуулалт л хэрэгтэй байна” гэжээ. Тэр бас “Эрх баригичд яриа хэлэлцээр хийх хүсэлгүй байна. Ийм яриа хэлэлцээ болбол өнөөгийн эрх баригчид суудалдаа үлдэх болохоор ард түмэн ч үүнд дургүй байгаа юм” гэсэн байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл