Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Цагаан сараар найз залуу түрээслэвэл өдрийн 50 доллар
Хятадын Цагаан сарын баяр өнөө
маргаашгүй болох гэж буй энэ өдрүүдэд найз залуу/ бүсгүй “түрээслэх” гэсэн ганц
бие залуус олон байна. Гэр бүлээрээ цугладаг энэ баярт ганц бие залуус аав ээж,
ах дүүсийнхээ “хүнтэй гэрлэ” гэсэн дарамт шахалтанд байнга ордог, үгүй бол “яагаад
хүнтэй суухгүй байна” гэсэн асуултад ороогддог учир баяраар найз залуу/
бүсгүйтэй хүн шиг жүжиглэх хэрэг бишгүй гардаг ажээ. Яг энэ эрэлт хэрэгцээнд
нийцсэн зар Хятадын Таобао хэмээх онлайн худалдааны сайтад Цагаан сарын өмнө
олноороо гарч иржээ. Тэнд зар тавьсан хүмүүс нэг өдрийн 50 ам.доллараар найз
бүсгүй юмуу найз залуугийн дүрд тоглох санал тавьснаас эхлээд зөвхөн өдрийн
хоолонд орох бол таван доллар, үнсэх бол найман доллар, хэрвээ гэрт нь хонох
хэрэг гарвал тус тусдаа унтах хөлс нь 80
ам.доллар, нэг оронд унтах нь 95 ам.доллар гээд янз бүрийн үйлчилгээ санал
болгожээ.

Хэдийгээр найз залуу/бүсгүй
түрээслэх нь арга ядсан зүйл боловч ядаж ингээд ч болтугай заяаныхаа ханьтай
учирч магадгүй гэсэн залуус ч цөөнгүй байгаа гэнэ. Жишээлбэл, Тианжинд хөдөө аж
ахуйн бүтээгдэхүүний худалдагч хийдэг Ли Ле хэмээх залуу энэ цагаан сараар
гэртээ харихын оронд өөрийгөө түрээслүүлэхээр шийджээ. Тэрээр өөрөө ч ганц бие
бөгөөд магадгүй хөлсөлж авсан бүсгүй нь түүний хайж явсан эмэгтэй байж аз
таарах ч юм билүү хэмээн найдлага тавьж байгаа гэнэ. Одоогоор
түүнд захиалга өгөхийг хүссэн 30 гаруй бүсгүй холбогдсон байна. Үүнээс харвал
цагаан сараар гэр бүлийнхэндээ ганц бие харагдахгүй гэсэн хүсэлтэй залуус
Хятадад тун ч олон байгаа бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл