Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Мали дахь ажиллагаанд Франц 70 сая евро зараад байна
Малийн умард нутгийн исламын зэвсэгт бүлэглэл, террористуудын эсрэг ажиллагаанд Франц улс нэгдүгээр сарын 11-нээс хойш 70 сая евро зарцуулаад байна гэж Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан парламентдаа мэдээлжээ. Энэ удаагийнх өмнө нь Афган, Ливид явуулсан цэргийн ажиллагаа бодвол илүү үнэтэй байна гэж тэр мэдэгдсэн байна. Энэ хөрөнгийн ихэнх болох 50 сая еврог Мали руу 4000 цэрэг, 10 мянган тонн галт хэрэгсэл илгээхэд зарцуулжээ. Харин үлдэх 20 сая еврог нь цэргийн техник, түлш, цэргийн албан хаагчдын хоол хүнс, бусад хэрэгсэл тээвэрлэхэд зарцуулсан байна. Малийн исламчуудын эсрэг энэ ажиллагаанд Францын холбоотон АНУ, Их Британи, Белги, Дани, Нидерланд, Испани, Итали, Канадын дэмжлэг байгаагүй бол бүр ч илүү их өртөгтэй тусах байсан гэнэ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн лхагва гарагт цэргүүдээ гуравдугаар сард Малигаас гаргана гэж мэдэгдсэн юм. Одоо Францын нисэх хүчин Малийн зүүн хойд нутгийн Кидаль хот хавьд исламчуудын байрлалыг дайрч байгаа юм.
Малийн умард нутгийн исламын зэвсэгт бүлэглэл, террористуудын эсрэг ажиллагаанд Франц улс нэгдүгээр сарын 11-нээс хойш 70 сая евро зарцуулаад байна гэж Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан парламентдаа мэдээлжээ. Энэ удаагийнх өмнө нь Афган, Ливид явуулсан цэргийн ажиллагаа бодвол илүү үнэтэй байна гэж тэр мэдэгдсэн байна. Энэ хөрөнгийн ихэнх болох 50 сая еврог Мали руу 4000 цэрэг, 10 мянган тонн галт хэрэгсэл илгээхэд зарцуулжээ. Харин үлдэх 20 сая еврог нь цэргийн техник, түлш, цэргийн албан хаагчдын хоол хүнс, бусад хэрэгсэл тээвэрлэхэд зарцуулсан байна. Малийн исламчуудын эсрэг энэ ажиллагаанд Францын холбоотон АНУ, Их Британи, Белги, Дани, Нидерланд, Испани, Итали, Канадын дэмжлэг байгаагүй бол бүр ч илүү их өртөгтэй тусах байсан гэнэ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн лхагва гарагт цэргүүдээ гуравдугаар сард Малигаас гаргана гэж мэдэгдсэн юм. Одоо Францын нисэх хүчин Малийн зүүн хойд нутгийн Кидаль хот хавьд исламчуудын байрлалыг дайрч байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















