Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

Украинаас зугтаасан Янукович эх орон руугаа цэрэглэн дайрах нь
Украины парламент бүрэн эрхийг нь зогсоож огцруулсан ерөнхийлөгч асан Виктор Янукович эх орноодоо цэрэг оруулах тухай мөрөөдөж яваа тухай хэвлэлүүд бичиж эхэллээ. Түүнийг энэ долоо хоногт телвизээр ийн ярьсан гэж “Наша версия” бичсэн байна.
Эрүүл мэнд

Малайзын нисгэгч эхнэрээсээ салсандаа сэтгэлээр унасан байжээ
Осолдсон гэдгийг нь тогтоосон ч одоо хүртэл олж чадаагүй байгаа Малайзын МH 370 дугаар нислэгийн онгоцны ахмад Захари Ахмад Шах нислэгт гарахаас өмнө сэтгэл санаа нь тун тогтворгүй байсан гэж дотны найз нь өгүүлсэн байна. Учир нь, түүнийг эхнэр хүүхэд нь орхиж яваад удаагүй байжээ.
Эрүүл мэнд

Японы газар нутаг жаахан жаахнаар нэмэгдэж байна
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард далай доорхи галт уул дэлбэрсний дүнд бий болсон шинэ арлын талбай өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 70 дахин нэмэгдлээ гэж Японы Аюулгүйн албаныхан мэдээллээ. Тэд нисдэг тэргээр явж судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.
Эрүүл мэнд

Эсэргүүцлийг дарахын тулд хөлсний цэргүүд ашиглана
Украйны шинэ Засгийн газар зүүн нутагт хүч аваад байгаа салан тусгаарлах, Оростой нэгдэхийн уриалсан хөдөлгөөнийг дарахын тулд гадаадын цэргийн хувийн компани хөлслөхөөр болсон тухай “ИТАР-ТАСС” агентлагт Украйны аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдэгджээ.
Эрүүл мэнд

РЖД компани Сербид төмөр зав тавьж эхэлжээ
“Оросын төмөр зам” буюу РЖД компани өчигдөр Сербийн төмөр замыг шинэчлэх, шинээр төмөр зам барих ажлаа эхэлсэн тухай “РИА” агентлаг мэдээллээ. Сербийн Засгийн газрын хүсэлтийн дагуу Орос 800 сая ам.долларын экспортын зээл өгсөн юм. Энэ зээлийн хүрээнд РЖД-ийн охин компани нь Сербийн хуучин төмөр замыг засч, шинээр төмөр зам тавих, чирэгч толгой нийлүүлэх ажлыг гүйцэтгэх юм. Сербийн төмөр зам нь олон жил үргэлжилсэн дайн
Эрүүл мэнд

Онгоцонд хэн явж байв
Малайзын Куала Лампураас Бээжинг зорин энэ сарын 8-ны өдөр нислэгт гарснаас хойш 23 хоног сураггүй байсны эцэст осолдсон гэдэг нь тодорхой болсон онгоцонд ямар хүмүүс сууж явав? Сэтгэл түгшээсэн 20 гаруй хоногийн дараа 227 зорчигч, нисэх багийн 12 хүнээс амьд байх найдвар үгүй гэсэн зүрх зүсэм мэдээг ар гэрийнхэнд нь хүргээд удаагүй байна. Тэд хайртай эцэг эхийгээ, хүүгээ, охиноо, ах, дүүгээ хүлээж байсан ч эцэст нь гашуудлын мэдээ сонслоо.
Эрүүл мэнд

Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа
Нислэгт гарснаас хойш 23 хоногийн турш ор сураггүй байсан Малайзын онгоц сүйрсэн гэдгийг Засгийн газар нь албан ёсоор мэдэгдлээ. Английн агаарын осол хянан шалгах газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн онгоцны нислэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсныг тогтоосон бөгөөд онгоц далайд осолдсон тул 239 зорчигч амьд байх найдваргүй хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Орос байршил тогтоогч хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
Орос өөрийн нутаг дээрх Плесецкийн сансрын буудлаас байршил тогтоогч “ГЛОНАСС” системийн ээлжит хиймэл дагуулыг өчигдөр амжилттай хөөргөлөө. Хиймэл дагуул өгөгдсөн тойрог замд гарсан бөгөөд Оросын Агаар -сансрын хамгаалах хүчний мэргэжилтнүүд удирдлагадаа авсан байна. Ингэснээр оросууд өөрийн сансрын буудлаас “ГЛОНАСС” системийн хиймэл дагуулыг анх удаа хөөргөж байгаа юм.
Эрүүл мэнд

Байлдааны техникийг авах улс олдохгүй бол устгана
АНУ-ын зэвсэгт хүчин Афганистанд олон мянган байлдааны техник, түүний дотор хуягт машин, туулах чадвар өндөртэй жип, ачааны машин ашигласан байдаг. Гэтэл энэ жил Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусахтай холбоотойгоор энэ их техникийг тээвэрлэх асуудал хурцаар яригдаж эхэлжээ. Америкийн цэргийнхэн тээвэрлэх ба хадгалах зардал зэргийг тооцож үзээд 4000 гаруй хуягт машиныг зайлшгүй эргүүлэн авах шаардлагатай биш гэжээ.
Эрүүл мэнд

Намуудын зөрчлөөс болж Украйнд тусламж үзүүлэх хүндрэлтэй болно
АНУ-ын зүгээс Украйнд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөл Америкийн конгресс дахь Бүгд найрамдах ба Ардчилсан намууд хоорондын зөрчлийн улмаас батлагдахгүй байж магадгүй тухай CBS суваг мэдээлэв. Америкийн Сенатын гишүүн, Ардчилсан намын төлөөлөл Ричард Дербин тус сувагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв энэ хуулийн төсөлд ах дүү Кокуудыг сонгуулийн сурталчилгааг зүй
Эрүүл мэнд

Турк барьж болно бусад нь хаах ёстой
Ийм утгатай мэдэгдлийг тус улсын Эрчим хүч ба байгалийн баялгийн сайд Танер Йилдыз хийсэн тухай “Hurriyet Daily News” сонин мэдээлж байна. Туркийн сайд Арменийг Мецамор дахь цөмийн цахилгаан станцаа нэн даруй хаах ёстой гэж мэдэгджээ. Энэ станцыг хуучирч элэгдсэн, осол гарах эрсдэл өндөр гээд Туркийн хилээс ердөө 16 км-ийн зайтай байгааг онцолж. Турк Мецаморын станцыг хаах асуудлаар
Эрүүл мэнд

Гадаад харилцааны ажилтнууд ажил хаяв
Израйлийн Гадаад харилцааны яамны ажилтнууд бүх нийтийн ажил хаялт зарласан тухай “NEWSru Israel” сайт мэдээлж байна. Үүний улмаас Израйлийн түүхэнд анх удаа хилийн чанад дахь бүх төлөөлөгчийн газар, түүний дотор НҮБ болон олон улсын бусад байгууллага дахь төлөөллийн газрууд нь хаагджээ.
Эрүүл мэнд































