Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Турк барьж болно бусад нь хаах ёстой
Ийм утгатай мэдэгдлийг тус улсын Эрчим хүч ба байгалийн баялгийн сайд Танер Йилдыз хийсэн тухай “Hurriyet Daily News” сонин мэдээлж байна. Туркийн сайд Арменийг Мецамор дахь цөмийн цахилгаан станцаа нэн даруй хаах ёстой гэж мэдэгджээ. Энэ станцыг хуучирч элэгдсэн, осол гарах эрсдэл өндөр гээд Туркийн хилээс ердөө 16 км-ийн зайтай байгааг онцолж. Турк Мецаморын станцыг хаах асуудлаар Олон улсын цөмийн агентлагт хандан цаашид үүнд олон улсын анхаарлыг хандуулан шахалт үзүүлэх замаар нэн даруй хаах шаардлагатай гэсэн байна.
Гэтэл Туркууд өөрсдөө Мерсин мужид Газрын дундад тэнгисийн эрэг дээр Аккую цөмийн цахилгаан станц Оростой хамтран барихаар тохиролцоод ажил нь эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Турк ба Орос нь цөмийн цахилгаан станц барих гэрээг бүр 2010 онд байгуулсан бөгөөд оросууд тус бүр нь 1200 Мвт-ын хүчин чадалтай дөрвөн блок барьж өгнө. Эхний блокийг 2020 онд ашиглалтад өгөх юм. Ингэснээр Турк нь эрчим хүчний хамаарлаасаа гарах зорилготой байгаа аж.
Армени ч Мецаморыг цахилгаан станцыг Турктай адил эрчим хүчний хамаарлаа багасгах, хямралыг давах зорилгоор ажиллуулж байгааг энд онцолмоор байна.
Арменийн нийслэл Ереванаас 30 км зайтай байрладаг энэ цөмийн цахилгаан станцыг Зөвлөлтийн үед 1980 онд ашиглалтад өгсөн ч 1988 онд Спитакт болсон аймшигт газар хөдлөлтийн дараа давтан газар хөдлөх аюултай байсан тул 1989 онд зогсоосон юм. Гэвч 1995 онд Армени эрчим хүчний гүн хямралд орж, түүнээс гарахын тулд дахин ажиллуулж эхэлсэн. Мэргэжилтнүүдийн тооцсоноор цөмийн станцыг одоогийн байдлаар 2016 он хүртэл ажиллуулж болох аж.
Гэхдээ 2013 онд Ерөнхийлөгч Путинтэй хийсэн тохиролцооны дагуу Армены тал цөмийн цахилгааны станцыг ажиллах хугацааг сунгах хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд 150 сая ам.долларын зээлийг Оросоос авахаар болсон тухай мэдээ гарч байсан.

Ийм утгатай мэдэгдлийг тус улсын Эрчим хүч ба байгалийн баялгийн сайд Танер Йилдыз хийсэн тухай “Hurriyet Daily News” сонин мэдээлж байна. Туркийн сайд Арменийг Мецамор дахь цөмийн цахилгаан станцаа нэн даруй хаах ёстой гэж мэдэгджээ. Энэ станцыг хуучирч элэгдсэн, осол гарах эрсдэл өндөр гээд Туркийн хилээс ердөө 16 км-ийн зайтай байгааг онцолж. Турк Мецаморын станцыг хаах асуудлаар Олон улсын цөмийн агентлагт хандан цаашид үүнд олон улсын анхаарлыг хандуулан шахалт үзүүлэх замаар нэн даруй хаах шаардлагатай гэсэн байна.Гэтэл Туркууд өөрсдөө Мерсин мужид Газрын дундад тэнгисийн эрэг дээр Аккую цөмийн цахилгаан станц Оростой хамтран барихаар тохиролцоод ажил нь эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Турк ба Орос нь цөмийн цахилгаан станц барих гэрээг бүр 2010 онд байгуулсан бөгөөд оросууд тус бүр нь 1200 Мвт-ын хүчин чадалтай дөрвөн блок барьж өгнө. Эхний блокийг 2020 онд ашиглалтад өгөх юм. Ингэснээр Турк нь эрчим хүчний хамаарлаасаа гарах зорилготой байгаа аж.

0 Сэтгэгдэл