Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Малайзын нисгэгч эхнэрээсээ салсандаа сэтгэлээр унасан байжээ
Осолдсон гэдгийг нь тогтоосон ч одоо хүртэл олж чадаагүй байгаа Малайзын МH 370 дугаар нислэгийн онгоцны ахмад Захари Ахмад Шах нислэгт гарахаас өмнө сэтгэл санаа нь тун тогтворгүй байсан гэж дотны найз нь өгүүлсэн байна. Учир нь, түүнийг эхнэр хүүхэд нь орхиж яваад удаагүй байжээ. Захари Ахмад гэр бүлээсээ гадуур нэг эмэгтэйтэй холбогдсон нь эхнэрээсээ салах шалтгаан болсон аж. Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэнээс болоод сэтгэлээр унаж, нислэгт гарахад үнэндээ бэлэн биш байсан хэмээн түүний нисгэгч найз ярьсан байна.
Захари Ахмад онгоц хөөрөхөөс хэдхэн минутын өмнө эхнэртэйгээ ярьсан нь тодорхой болсон. Гэхдээ юун тухай ярьсан, тэр яриа сэтгэл санаанд нь яаж нөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм.

Онгоц сураггүй алга болсны дараа нисгэгч нь амиа хорлосон байж болзошгүй гэдэг таамаг хэсэг яригдсан. Энэ ч байж болох хувилбар гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, онгоц холбоо тасарсныхаа дараахан 43-45 мянган футын өндөрт онгоцоо нисгэсэн нь тогтоогдсон юм. Ийм өндөрт онгоц нисэхэд 12 минутын дотор даралт унаж, хүчилтөрөгчгүй болж, зорчигчид ухаан алдах магадлалтай ажээ. Онгоцонд хүчилтөрөгчийн маск байдаг ч энэ 5-10 минут л амьсгалахад хүрэлцээтэй хий агуулдаг байна. Магадгүй ингэж онгоцонд явсан бүх хүн ухаан алдсаны дараа онгоц ямар ч удирдлагагүйгээр түлш нь дуусах хүртлээ ниссэн байх магадлалтай гэж Австралийн Куйнсландын их сургуулийн нислэгийн мэргэжилтэн таамагласан байна. Агааргүй болох нь онгоцны техникт мэдээж нөлөөлөхгүй учраас түлш дуусах хүртлээ асуудалгүй нисч болно гэж тэр тайлбарлаж байна.
Малайзаас Бээжин хүрэх ёстой байсан онгоц хаа холын Австралийн өмнө, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт очиж осолдсоны шалтгааныг олж тогтоохын тулд энэ хэрэг дээр ажиллаж мэргэжилтнүүд олон янзын хувилбарыг шалгаж үзэж байгаагийн зөвхөн нэг нь энэ юм.
Далайд унасан гэж үзэж байгаа онгоцыг эрэн хайх ажил цаг агаарын улмаас нэг хоног саатсаны дараа дахин эхлээд байгаа билээ. Одоогоор 12 онгоц эрлийн багт ажиллаж байгаа бөгөөд онгоцны хар хайрцаг илрүүлэгчээ АНУ ослын газар руу илгээсэн юм. Хэрэв онгоцны үлдэгдэл хэсгүүдийг далайгаас олвол тэр хавьд хар хайрцаг илрүүлэгчээ ажиллуулж, нэн даруй гаргаж авахаар ажиллаж байна. Онгоцны хар хайрцаг буюу нислэгийн мэдээллийг агуулдаг, бүхээг дэх дуу хураагчийг олсон цагт л онгоц яагаад осолдов гэдгийг олж мэдэх боломжтой юм. Гэвч тэр хүртэл хэдий хугацаа зарцуулахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс зорчигчдын ар гэрийнхнийг Австралийн Перт рүү эхнээс нь аваачихаар ярьж байгаа аж.
hujaa nariin yavdal mongolchuudad yunii hamaa baihav
magadgui ee
Осолдсон гэдгийг нь тогтоосон ч одоо хүртэл олж чадаагүй байгаа Малайзын МH 370 дугаар нислэгийн онгоцны ахмад Захари Ахмад Шах нислэгт гарахаас өмнө сэтгэл санаа нь тун тогтворгүй байсан гэж дотны найз нь өгүүлсэн байна. Учир нь, түүнийг эхнэр хүүхэд нь орхиж яваад удаагүй байжээ. Захари Ахмад гэр бүлээсээ гадуур нэг эмэгтэйтэй холбогдсон нь эхнэрээсээ салах шалтгаан болсон аж. Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэнээс болоод сэтгэлээр унаж, нислэгт гарахад үнэндээ бэлэн биш байсан хэмээн түүний нисгэгч найз ярьсан байна. Захари Ахмад онгоц хөөрөхөөс хэдхэн минутын өмнө эхнэртэйгээ ярьсан нь тодорхой болсон. Гэхдээ юун тухай ярьсан, тэр яриа сэтгэл санаанд нь яаж нөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм.

Онгоц сураггүй алга болсны дараа нисгэгч нь амиа хорлосон байж болзошгүй гэдэг таамаг хэсэг яригдсан. Энэ ч байж болох хувилбар гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, онгоц холбоо тасарсныхаа дараахан 43-45 мянган футын өндөрт онгоцоо нисгэсэн нь тогтоогдсон юм. Ийм өндөрт онгоц нисэхэд 12 минутын дотор даралт унаж, хүчилтөрөгчгүй болж, зорчигчид ухаан алдах магадлалтай ажээ. Онгоцонд хүчилтөрөгчийн маск байдаг ч энэ 5-10 минут л амьсгалахад хүрэлцээтэй хий агуулдаг байна. Магадгүй ингэж онгоцонд явсан бүх хүн ухаан алдсаны дараа онгоц ямар ч удирдлагагүйгээр түлш нь дуусах хүртлээ ниссэн байх магадлалтай гэж Австралийн Куйнсландын их сургуулийн нислэгийн мэргэжилтэн таамагласан байна. Агааргүй болох нь онгоцны техникт мэдээж нөлөөлөхгүй учраас түлш дуусах хүртлээ асуудалгүй нисч болно гэж тэр тайлбарлаж байна.
Малайзаас Бээжин хүрэх ёстой байсан онгоц хаа холын Австралийн өмнө, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт очиж осолдсоны шалтгааныг олж тогтоохын тулд энэ хэрэг дээр ажиллаж мэргэжилтнүүд олон янзын хувилбарыг шалгаж үзэж байгаагийн зөвхөн нэг нь энэ юм.
Далайд унасан гэж үзэж байгаа онгоцыг эрэн хайх ажил цаг агаарын улмаас нэг хоног саатсаны дараа дахин эхлээд байгаа билээ. Одоогоор 12 онгоц эрлийн багт ажиллаж байгаа бөгөөд онгоцны хар хайрцаг илрүүлэгчээ АНУ ослын газар руу илгээсэн юм. Хэрэв онгоцны үлдэгдэл хэсгүүдийг далайгаас олвол тэр хавьд хар хайрцаг илрүүлэгчээ ажиллуулж, нэн даруй гаргаж авахаар ажиллаж байна. Онгоцны хар хайрцаг буюу нислэгийн мэдээллийг агуулдаг, бүхээг дэх дуу хураагчийг олсон цагт л онгоц яагаад осолдов гэдгийг олж мэдэх боломжтой юм. Гэвч тэр хүртэл хэдий хугацаа зарцуулахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс зорчигчдын ар гэрийнхнийг Австралийн Перт рүү эхнээс нь аваачихаар ярьж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2014.03.27
2014.03.26
























