Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Украинаас зугтаасан Янукович эх орон руугаа цэрэглэн дайрах нь
Украины парламент бүрэн эрхийг нь зогсоож огцруулсан Ерөнхийлөгч асан Виктор Янукович эх орноодоо цэрэг оруулах тухай мөрөөдөж яваа тухай хэвлэлүүд бичиж эхэллээ. Түүнийг энэ долоо хоногт телевизээр ийн ярьсан гэж Наша Версия” бичсэн байна.
“Янукович яг хаашаа довтлох гэж байгаа нь тодорхойгүй байна. Юутай ч тэрээр Украиныг Днепр мөрнөөр хувааж авахыг хүсч байгаа бололтой. Мэдээж зүүн баруун талын улс төрийн зүтгэлтнүүд Европ руу, Орос руу гэж хуваагдмал байр суурьтай байгаад их найдаж байгаа бололтой. Киевийн хувьд ч ингэж хуваагдах нь тавдугаар сарын 25-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг тайван зохион байгуулж евроинтеграцид ямар ч асуудалгүй нэгдэхэд нь Оросын талыг баримтлагчид саадгүй болж мэдэх юм. Бүр цэргийнхний тусламжтайгаар цэвэрлэгээ ч хийж магадгүй. Ер нь Чехословак улс задарсантай адил цус урсгалгүйгээр хоёр тийш болох байж ч мэднэ” гэж хэвлэл бичжээ.
Януковичийн төсөөлж байгаагаар бол Украины зүүн өмнөд мужууд тэртэй тэргүй Орост нэгдэнэ. Аж үйлдвэрийн бүс Домбасс гэхэд л хүн амынх нь 85 хувь уугуул орос. Бас Херсон, Николаев, Одесс бас ялгаагүй. Ингэхээр эд бүхэн Орост нэгдэж шинэ Крым гэдэг холбооны тойрог болно. Хоёр сая хүн гэдэг тойрог байгуулахад бага л даа. Гэхдээ хэвлэл үүнийг “Тойрог байгуулчихна, хүн нь өснө” гэж бичжээ. Өмнөд мужууд гомдол гаргавал тэднийг Крымын холбооны тойрогт нэгтгэх ажлыг энэ намар хийчихнэ. Үүнтэй хамт Молдавын Приднестровын бүгд найрамдах улсыг ийм байдлаар аваад нэгтгэчихэж болно” гэж энд бичжээ.
Украины хэвлэлүүд бас Ерөнхийлөгч асан Виктор Янукович нь Харьковт ирээд тун удахгүй эх орондоо цэргийн ажиллагаа эхлүүлэх гэж байна хэмээн бичиж байна. Магадгүй энэ нь гуравдугаар сарын 25 юм уу, 26 байж болох юм гэж “Мой район” бичжээ.
Янукович энэ ажиллагаандаа орчин үеийн автомат буу, бусад зэвсгээр зэвсэглэсэн 30 орчим мянган хүнтэй өөрийгөө хамгаалах отрядыг ашиглах байх гэж байна. Үүний зэрэгцээ түүний талд армийн ангиуд, цагдаагийн салаанууд орно. Энэ ажилд Януковичийн үнэнч нөхөр, украины ДЯЯ-ны өмнөх тэргүүн Павел Лебедев гол үүрэг гүйцэтгэнэ гэнэ.
Гэхдээ Януковичийн энэ төлөвлөгөөний талаар өөр бусад хэвлэл, сайтууд хараахан бичихгүй байгаа юм. Харин Одесс, Херсон, Харьков, Донецк, Луганск мужуудад өнгөрсөн 22,23-ны өдрүүдэд жагсаал цуглаан болсон тухай мэдээ бас байна. Украины хэвлэлүүд ч энэ бүхнийг Януковичийг дэмжсэн гэдгийг бичиж байгаа юм.
Украины парламент бүрэн эрхийг нь зогсоож огцруулсан Ерөнхийлөгч асан Виктор Янукович эх орноодоо цэрэг оруулах тухай мөрөөдөж яваа тухай хэвлэлүүд бичиж эхэллээ. Түүнийг энэ долоо хоногт телевизээр ийн ярьсан гэж Наша Версия” бичсэн байна. “Янукович яг хаашаа довтлох гэж байгаа нь тодорхойгүй байна. Юутай ч тэрээр Украиныг Днепр мөрнөөр хувааж авахыг хүсч байгаа бололтой. Мэдээж зүүн баруун талын улс төрийн зүтгэлтнүүд Европ руу, Орос руу гэж хуваагдмал байр суурьтай байгаад их найдаж байгаа бололтой. Киевийн хувьд ч ингэж хуваагдах нь тавдугаар сарын 25-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг тайван зохион байгуулж евроинтеграцид ямар ч асуудалгүй нэгдэхэд нь Оросын талыг баримтлагчид саадгүй болж мэдэх юм. Бүр цэргийнхний тусламжтайгаар цэвэрлэгээ ч хийж магадгүй. Ер нь Чехословак улс задарсантай адил цус урсгалгүйгээр хоёр тийш болох байж ч мэднэ” гэж хэвлэл бичжээ.
Януковичийн төсөөлж байгаагаар бол Украины зүүн өмнөд мужууд тэртэй тэргүй Орост нэгдэнэ. Аж үйлдвэрийн бүс Домбасс гэхэд л хүн амынх нь 85 хувь уугуул орос. Бас Херсон, Николаев, Одесс бас ялгаагүй. Ингэхээр эд бүхэн Орост нэгдэж шинэ Крым гэдэг холбооны тойрог болно. Хоёр сая хүн гэдэг тойрог байгуулахад бага л даа. Гэхдээ хэвлэл үүнийг “Тойрог байгуулчихна, хүн нь өснө” гэж бичжээ. Өмнөд мужууд гомдол гаргавал тэднийг Крымын холбооны тойрогт нэгтгэх ажлыг энэ намар хийчихнэ. Үүнтэй хамт Молдавын Приднестровын бүгд найрамдах улсыг ийм байдлаар аваад нэгтгэчихэж болно” гэж энд бичжээ.
Украины хэвлэлүүд бас Ерөнхийлөгч асан Виктор Янукович нь Харьковт ирээд тун удахгүй эх орондоо цэргийн ажиллагаа эхлүүлэх гэж байна хэмээн бичиж байна. Магадгүй энэ нь гуравдугаар сарын 25 юм уу, 26 байж болох юм гэж “Мой район” бичжээ.
Янукович энэ ажиллагаандаа орчин үеийн автомат буу, бусад зэвсгээр зэвсэглэсэн 30 орчим мянган хүнтэй өөрийгөө хамгаалах отрядыг ашиглах байх гэж байна. Үүний зэрэгцээ түүний талд армийн ангиуд, цагдаагийн салаанууд орно. Энэ ажилд Януковичийн үнэнч нөхөр, украины ДЯЯ-ны өмнөх тэргүүн Павел Лебедев гол үүрэг гүйцэтгэнэ гэнэ.
Гэхдээ Януковичийн энэ төлөвлөгөөний талаар өөр бусад хэвлэл, сайтууд хараахан бичихгүй байгаа юм. Харин Одесс, Херсон, Харьков, Донецк, Луганск мужуудад өнгөрсөн 22,23-ны өдрүүдэд жагсаал цуглаан болсон тухай мэдээ бас байна. Украины хэвлэлүүд ч энэ бүхнийг Януковичийг дэмжсэн гэдгийг бичиж байгаа юм.
0 Сэтгэгдэл
SS
RUSSIA!
2014.03.27
























