Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Байлдааны техникийг авах улс олдохгүй бол устгана
АНУ-ын зэвсэгт хүчин Афганистанд олон мянган байлдааны техник, түүний дотор хуягт машин, туулах чадвар өндөртэй жип, ачааны машин ашигласан байдаг. Гэтэл энэ жил Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусахтай холбоотойгоор энэ их техникийг тээвэрлэх асуудал хурцаар яригдаж эхэлжээ. Америкийн цэргийнхэн тээвэрлэх ба хадгалах зардал зэргийг тооцож үзээд 4000 гаруй хуягт машиныг зайлшгүй эргүүлэн авах шаардлагатай биш гэжээ. Өөрөөр хэлбэл 4000 гаруй “Humvee” байлдааны жип, “MRAP” минийн эсрэг хамгаалалт бүхий хөнгөн хуягт, ачааны машин зэргийг Америкт онцын шаардлагагүй гэсэн байна.
Иймд Афганистан дахь Америкийн цэргийн команд­лагч Данфорд генерал энэ олон хуягт, ачааны машин болон жийпийг хэрхэхийг шийдэх амаргүй асуудалтай тулгарч. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар генералд эдгээр машиныг ойрын хуга­цаанд найрсаг харилцаатай орнуудад худалдах, чадахгүй бол Афганистанаас гарахдаа бүгдийг нь устгах гэсэн хоёр арга зам л үлдэж.

Харин Афганистаны зэвсэгт хүчинд шилжүүлэн өгөх боломжийг шууд үгүйсгэв. Афганчуудыг “MRAP” мэтийн өндөр үнэтэй, арчилгаа шаардсан машиныг засч, сэлбэж чадахгүйн дээр дотор нь суулгасан бичил компьютерийг ажиллуулж чадахгүй гэж үзсэн хэрэг.

Мөн америкчууд болон олон улсын цэргийн хүчнийг гарсны дараа Афганистаны засгийн эрхийг Америкийн заналт дайсан “Талибан” хөдөлгөөн авах магадлал маш өндөр байгаа. Хэрэв тийм бол америкчууд дайс­наа хамгийн сүүлийн үеийн техникээр хангасан хэрэг болно.

Цэргээ гаргах хугацаа хараахан болоогүй тул машинуудыг худалдаж авах саналыг холбоотнууддаа тавьсан ч тун цөөн нь авах хүссэлтэй илэрхийлсэн аж. Гэхдээ хүсэлтээ илэрхийлэх нэг хэрэг харин авах өгөх үнэ, тээвэрлэлт зэргээ тохиролцох нь өөр хэрэг болохоор бодит гэрээ байгуулсан улс байхгүй бололтой.
Худалдахаар санал болгож байгаа техникийн дотор зөвхөн “MRAP” минийн хамгаалалт бүхий хуягт машин гэхэд 1230 ширхэг байгаа аж. Эдгээрийн нэг тус бүрийг нь АНУ-ын Батлан хамгаалах яам цагтаа сая ам.доллараар худалдан авч байжээ.  АНУ 2006 оноос хойш 50 сая гаруй ам.доллараар “MRAP” минийн хамгаалалт бүхий 25 мянган хуягт худалдан авсан. Одоо ашиглаж байгаагаасаа 7400-г нь жагсаалаас гаргаж устган 8500-г үлдээнэ. Үлдсэн машинаас 2400 гаруйг сайжруулан өөрчлөөд тогтмол ашиглах бол 1000 орчмыг сургуулийн зорилгоор ашиглаж үүнд 1,7 тэрбум ам.доллар зарцуулна.  Харин  5000 гаруйг нь гол төлөв хилийн чанадад байрладаг баазууддаа хадгалах аж.  
Найрсаг харилцаатай улсууддаа санал болгосон гэхийг бодвол манай Батлан хамгаалах яаманд ч худалдан авах санал тавьсан байх магадлалтай.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан