Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

Орос хэлний XXIX улсын олимпиад 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нээлтээ хийж, Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр зохион байгуулагдаж байна. Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан нийт 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна.

Олимпиад 04 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулна.

Олимпиадын нээлтийн үйл ажиллагааны хүндэт зочдоор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал профессор Н.Мягмарцоож, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч профессор Ц.Магсар, дэд ерөнхийлөгч профессор С.Эрдэнэмаам нар оролцож, багш сурагчдад амжилт хүсэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан