УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сибирьт 17 бүсгүйг хөнөөсөн цуврал алуурчныг баривчилжээ
1998 оноос 2006 оны хооронд нийт 17 бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн маньяк эрийг ОХУ-ын Новосибирскээс баривчиллаа хэмээн Холбооны мөрдөх товчооны орон нутгийн салбарын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Өдгөө 51 настай энэ гаж эр нутгийн биеэ үнэлэгч хүүхнүүдийг захиалан авчирч хүслээ хангаад дараа нь алаад цогцосыг нь хэсэг хэсэг болгон хувааж хаядаг байжээ. Тэрээр 1998 оноос хойш Новосибирск мужийн янз бүрийн газарт 17 бүсгүйг хөнөөж биеийг нь хэсэглэн хаясныг хуулийнхөн мөрдөн шалгах явцдаа олсон байна.
Түүнийг баривчлахын тулд кримналистикийн шинжилгээнд орчин үеийн багаж, техник ашиглаж, энэ хугацаанд 3000 гаруй гэрчээс мэдүүлэг авч, генийн эсийн 300 гаруй шинжилгээ хийсэн гэнэ.
Түүний сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр сууцанд нэгжлэг хийж эд мөрийн баримт цуглуулснаас гэмт хэрэгтэн гэж тогтоон баривчилсан гэжээ.
Одоо түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу “Хоёроос дээш хүний амь бүрэлгэсэн” гэсэн зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
1998 оноос 2006 оны хооронд нийт 17 бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн маньяк эрийг ОХУ-ын Новосибирскээс баривчиллаа хэмээн Холбооны мөрдөх товчооны орон нутгийн салбарын хэвлэлийн алба мэдээлсэн байна.Өдгөө 51 настай энэ гаж эр нутгийн биеэ үнэлэгч хүүхнүүдийг захиалан авчирч хүслээ хангаад дараа нь алаад цогцосыг нь хэсэг хэсэг болгон хувааж хаядаг байжээ. Тэрээр 1998 оноос хойш Новосибирск мужийн янз бүрийн газарт 17 бүсгүйг хөнөөж биеийг нь хэсэглэн хаясныг хуулийнхөн мөрдөн шалгах явцдаа олсон байна.

0 Сэтгэгдэл