УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нью-Йоркийн парламентын дарга байсан эр 12 жилийн ял авлаа

Америкийн Нью-Йорк хотын парламентын доод танхим Ассамблейн дарга байсан Шелдон Силверийг шүүх авлигын сүлжээ байгуулсан хэмээн 12 жилд хорих ялаар шийтгэлээ. Үүний зэрэгцээ Шелдон нийтдээ долоон сая долларын нөхөн төлбөр, торгууль төлөх болж байгаа юм. Ардчилсан намын гишүүн энэ хүн Нью-Йоркийн хууль тогтоох байгууллахгыг 20 жил тэргүүлсэн юм байна.
Мөрдөн байцаагчид Шелдон Силверийг албан тушаалаа хувийн компанийнхаа эрх ашигт ашигласан гэж тогтоожээ. Ганцхан жишээ гэхэд л тэрээр олон нийтийн сангаас 500 мянган доллар авч өөрийн эмч Роберт Таубд талархсаны бэлэг болгон өгч байсан гэнэ. Тэр бас үл хөдлөх хөрөнгийн компаниас их хэмжээний мөнгө авч байжээ.
Силверийн өмгөөлөгчид 72 настай улс төрчийн эрүүл мэндийн байдлыг харгалзажа хөнгөн ял оноохыг хүссэн байна.
1976 онд Нью-Йорк мужийн гишүүнээр сонгогдсон Шелдон Силвер 1994-2015 онд хууль тогтоох байгууллагын даргаар ажиллаж байсан юм байна. Түүнийг ээлжит сонгуулийн дараа хоёр долоо хоноод баривчилжээ.

0 Сэтгэгдэл