УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
НАТО-гийн 6000 цэрэгтэй хээрийн сургууль Эстонид эхэллээ

Умард атлантын цэргийн эвсэл НАТО-гийн нийт 6000 орчим цэрэг оролцсон Spring storm хээрийн сургууль даваа гарагт Эстонид эхэллээ гэж Эстонийн Батлан хамгаалах хүчний жанжин штаб мэдээллээ.
Энэ сарын 19 хүртэл үргэлжлэх хээрийн сургуульд НАТО-гийн 10 гишүүн орон, АНУ, Голланд, Их Британи, ХБНГУ-ын цэрэг оролцож байна. Энэ сургуулийн маневр ОХУ-ын хил орчим Эстонийн зүүн нутгийн Пылвамаа, Тартумаа болон Вырумаа мужид болох юм байна.

Сургуулилт Тапа хотоос эхэлж тавдугаар сарын 19 гэхэд баруун зүгийн Ляэнемаа мужийн Ридала нисэх буудалд өндөрлөх тухай мэдээлэлд дурджээ.
Хээрийн сургуулльд оролцож байгаа нисэх хүчинд Польшийн сөнөөгч бөмбөгдөгч Су-22, АНУ-ын сөнөөгч F-15, цэргийн тээврийн СН-47 Chinook, конвертоплан Bell V-22 Osprey зэрэг зэвсэг техник ашиглаж байгаа юм.

0 Сэтгэгдэл