УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Нисгэгчид маргалдсанаас АНУ-д хөнгөн онгоц сүйрлээ
Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр бол нисгэгч Ферас Фрайтех, техникч Ариан Преваллын зааварчлагыг үл тоомсорлон маргалдаад гэнэт онгоцоороо үхлийн эргэлт хийсэн байна. Техникч нь онгоцыг аврах гэсэн ч амжилгүй унажээ. Онгоц Хартфордын зүүн хэсэгт унаж нисгэгч амь алдан техникч нь нэлээд түлэгдсэн ч амьд гарсан байна.
Эрүүл мэнд

Гадаадын хэвлэл: Орос, НАТО хоёр дайтвал 20 хоноод Орос бууж өгнө
АНУ-ын шинжээч Оросын өнөөгийн цэрэг, улстөрийн бүх удирдлага улс орныхоо эсрэг байгаа юм, түүнээс биш бодит байдал дээр байлдааны ямар ч ажиллагаа оросын хувьд ямар ч боломжгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Тэгэхээр дайн эхэлсний дараа 10-20 хоноод л Орос бүрэн бууж өгөхөөс аргагүй болно гэж мэдэгджээ. “Үүний дараа Орост ардчилсан засаг тогтох хүртэл бид улс орны нь удирдлагыг авах болно” гэсэн байна.
Эрүүл мэнд

Японы банкир амрагтаа зориулж 1,9 сая доллар хулгайлжээ
Японы арилжааны Mitsui Sumitomo банкны салбарын орлогч захирал нэгэн амрагтаа өгөхөөр валютын хадгаламжаас 190 сая иен буюу 1,9 сая доллар хулгайлсан нь илэрснээр түүнийг лхагва гарагт баривчилсан байна.
Тэрээр энэ их мөнгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны долдугаар сар хүртэлх хугацаанд авсан гэжээ.
Эрүүл мэнд

Маргааш хэрэв дайн болбол: ОХУ дайнд бэлтгэсээр байна
Муж, автономит улс, хот, холбооны тойрог, хязгаарын өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллага, бүс нутгийн амбан захирагч, Дотоод яам, Онцгой байдлын яам, Холбооны аюулгүйн албаны орон нутгийн бүх байгууллагын удирдлага, Оросын гвардийн салаанууд бүгд дайны цагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн тойргуудын командлалд захирагдах болж байна гэж “Известия” мэдээллээ.
Эрүүл мэнд

Brexit-ийн уршгаар Британи жил бүр 81 тэрбум долларын алдагдал хүлээнэ
Тус сонины олж авсан мэдээлэл, буюу Их Британийн Сангийн яамнаас гаргасан урьдчилсан тооцооноос үзвэл Их Британи ба Умард Ирландын вант улс нь Европын холбооноос гарсны дараахь 15 жилийн дотор ДНБ-ий хэмжээ нь 5,4-95 хувиар унана.
Мөнгөн хэмжээгээр тооцвол Европын холбооноос харилцаагаа бүрэн таслахад шаардлагатай 15 жил өнгөрсний дараа гарах жил бүрийн алдагдлын хэмжээ 66 тэрбум фунт буюу 81 тэрбум ам.доллар хүрнэ гэдгийг онцолсон байна.
Эрүүл мэнд

Путин Олландтай уулзахаа болилоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нь энэ сарын 19-нд Франц улсад айлчлан тус улсын Ерөнхийлөгч Олландтай хийх байсан уулзалтаа цуцалсан тухай Кремль дэх эх сурвалжууд “ТАСС” агентлагт мэдээлжээ. Үүнээс өмнө “Ройтерс” агентлаг нэрийг нь нууцалсан эх сурвалжийг иш татан Орос Францын Ерөнхийлөгч нарын уулзалт болохгүй болсон тухай мэдээлж байсан юм
Эрүүл мэнд

Хятадын загасчдын эсрэг зэвсэг хэрэглэнэ гэж анхааруулав
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны даргын орлогч Чи Чун Же “Хятадын загасчдын зүгээс хийсэн зөрчил болгонд бид идэвхтэй хариу үзүүлэх болно. Үүндээ бид тороор шүүрдэгч, тор хаягч гэх мэт усан онгоцыг баривчлахаас эхлээд шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэх хүртэл боломжтой бүх л аргыг хэрэглэнэ” гэж мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Пакистанаас 250 алан хядагч Энэтхэг рүү нэвтэрчээ
Энэтхэгийн Жаму ба Кашмир муж руу тусгай бэлтгэл хийсэн 250 гаруй алан хядагч Пакистаны нутгаас нэвтэрсэн тухай “Times of India” сонин мэдээлсэн байна. Мэдээллийг Энэтхэгийн тусгай албанд ажилладаг хүн тус сонинд өгчээ. Энэ эх сурвалжийн хэлснээр бол тусгайлан бэлтгэгдсэн алан хядагчид есдүгээр сарын 29-нөөс өмнө Энэтхэгийн Кашмир муж руу нууцаар нэвтрэн байрлал эзэлсэн гэнэ.
Эрүүл мэнд

Орост өнөөдөр 1 сая 48,5 мянган хүн боолчлогдож байна
2013 онд Орос улс 540 хүнийг боолчилдог гэдгээрээ дэлхийд 49 дүгээр байрт орж байж. Global Slavery Index-ийн судалгаагаар одоо орост боолчлогдож байгаа хүмүүс нь арми, шоронд бие биендээ дарлагдан хүнд хөдөлмөр эрхлэх, биеэ үнэлэх, порнограф, бэлгийн үйлчилгээ хийх, гуйлга гуйж эзэндээ мөнгө баялаг олж өгөх зэрэг хөдөлмөр эрхэлдэг байна.
Эрүүл мэнд

Боливид Че Геварагийн нэрэмжит соёлын төв нээжээ
20 дугаар зууны Латин Америкийн Исус Христ гэж нэрлэгдэж явсан цогтой хувьсгалч Че Гевараг амь үрэгдсэний ойгоор Боливид түүний нэрэмжит соёлын төв нээжээ. 1967 оны аравдугаар сарын 9-нд Боливийн тухайн үеийн дарангуйлагчийн явуулсан армийнхан ба Америкийн Тагнуулын төв газрын ажилтнууд хамтарсан тусгай ажиллагаа явуулж Че Гевараг олзолж буудан хороосон түүхтэй. Буудан хороосны
Эрүүл мэнд
Шведийн шөнийн клубын үүдэнд хүчтэй бөмбөг дэлбэлжээ
Шведийн Мальмё хотын төвд байрладаг “Babel” нэртэй шөнийн клубын байрны гадна даваа гарагийн үүрээр хүчтэй дэлбэрэлт болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Цагдаагийн төлөөлөгч энэ талаар “Дэлбэрэлт маягийн юм болж, барилга хүчтэй гэмтсэн. Миний мэдэхээр хүн гэмтэж бэртээгүй” гэсэн тайлбар өгсөн байна.
Эрүүл мэнд

Оросын хакеруудаас болоод Английн өндөр албаныхан ухаалаг цаг зүүхгүй
Их Британийн сайд нарын танхимын гишүүдийг Засгийн газрын хуралдаан дээр “Apple” ухаалаг цаг зүүхийг хориглосон тухай “The Daily Telegraph” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлж буйгаар Оросын хакерууд “Apple”-ийн программ хангамжийг эвдлэн нэвтрээд цагийг сонсох төхөөрөмж болгон ашиглаж байж магадгүй гэж болгоомжилсон тул ийнхүү хориглож байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд ялаа ялсан гэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь удаагийн мэтгэлцээнд Хиллари Клинтон илэрхий давуутайгаар ялсан тухай “CNN” суваг мэдээлэв. Тус суваг нь мэтгэлцээн дууссан даруйд “ORC” компанитай хамтран явуулсан асуулгын үр дүнг үндэслэн ийм мэдэгдэл хийсэн байна. Тус асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь Клинтон ялагч гэсэн бол 34 хувь нь Трампыг
Эрүүл мэнд

Америкийн байлдааны хөлгийг пуужингаар харважээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Мэйсон” усан онгоцыг Йемений эрэг орчим хөвж явахад нь хусит босогчид пуужингаар харван довтолсон байна. 60 минутын дотор хоёр пуужин харвахыг Улаан тэнгис дэх усан онгоцноос илрүүлсэн бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жефф Дэвисийн хэлж байгаагаар хоёр пуужин усан онгоцонд хүрэлгүй далайд унажээ. Пуужинг Йемений хусит босогчдын хянадаг нутгаас харвасан байна.
Эрүүл мэнд

Хилари Клинтон сирийн Алеппогийн төлөө ОХУ-г буруутгав
АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Хилари Клинтон Сирийн Алеппо хотыг сүйтгэхээр эцсээ хүртэл оролдож байна гэж ОХУ-ыг буруутгасан байна.
“Башар Асадын дэглэм газарт иранчуудтай, агаарт оросуудтай хамтарч хэдэн зуу, магадгүй 250 мянган хүнтэй Алеппо хотыг бөмбөгдсөөр байгааг бид өдөр бүр харж байна.
Эрүүл мэнд

Бүгд найрамдах нам Трампыг өөр нэр дэвшигчээр сольж магадгүй
Бүгд найрамдах намын Үндэсний хорооны хуульчид энэ тухай ярьж байгаа гэж үйл явдалд хамгийн ойрын эх сурвалж мэдээлснийг Politico хэвлэл дамжуулжээ.
Хороо ойрын 48 цагийн дотор сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа тухай, старатеги зорилтоо авч хэлэлцэнэ. Сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ солих боломжийн талаар ч судалж байгаа гэж Намын Үндэсний хорооны дарга Рейнс Прибус мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Их Британиас болж Европын холбоо задарч магадгүй
Жейми Даймон Вашингтон хотноо жил болгон болдог олон улсын санхүүгийн институтын уулзалт дээр “Еврогийн бүс ойрын арван жилийг давж гарч чадахгүй байх магадлалыг Brexit дахин нэмэгдүүлсэн ” гэж хэлсэн. Жеймс Горман “Brexit нь илүү өргөн хүрээтэй урт хугацааны үр дагавартай байна” гээд Brexit-ийн асуудал нь Европын холбоог задрах үгүйг шийдэх асуудал гэжээ.
Эрүүл мэнд

37 сая долларын авлига авсан даргад цаазаар авах ял оноов
Хятадын Юнань мужийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга байсан Бай Эньпай гэгчийг 37 сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн гүйцэтгэлийг нь хоёр жил хойшлуулах нөхцөлтэй цаазаар авах ял оноосон тухай “CCTV” мэдээлэв.
Хэнань мужийн Аньян хотын шүүх нь экс нарийн бичгийн даргыг онц их хэмжээний авлига авсанд буруутай гэж үзсэн ч хэнээс, хэдийд авсан тухайд ямар нэг тодруулга хийгээгүй байна.
Эрүүл мэнд


























