Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Оросын хакеруудаас болоод Английн өндөр албаныхан ухаалаг цаг зүүхгүй

Их Британийн сайд нарын танхимын гишүүдийг Засгийн газрын хуралдаан дээр “Apple” ухаалаг цаг зүүхийг хориглосон тухай “The Daily Telegraph” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлж буйгаар Оросын хакерууд “Apple”-ийн программ хангамжийг эвдлэн нэвтрээд цагийг сонсох төхөөрөмж болгон ашиглаж байж магадгүй гэж болгоомжилсон тул ийнхүү хориглож байгаа гэнэ.
“Apple” цагийг өмнөх Засгийн газрын хэд хэдэн гишүүн, түүний дотор Хууль зүйн сайд асан Майкл Гоув нар зүүж гангардаг байсан. Энэ ухаалаг цагтай холбоотой өөр зүйлс ч өмнө нь болж байсан аж. Консерватив намын сайд нарын хуралдааны үеэр Майкл Гоув электрон шуудангаа уншиж байгаад буруу товч дарж Америкийн дуучин Бейонсегийн дууг чанга явуулан хуралдааныг тасалдуулж байсан.
Үүнээс өмнө Оросын хакеруудаас “айгаад” сайд нарын танхимын хуралдаанд ухаалаг утастай орж ирэхийг хориглосон тухай “The Daily Telegraph” сонин мэдээлж байв. Тухайн үед энэ тухай сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж нь “оросууд бүгдийг эвдлэн нэвтрэх гэж оролдож байна” гэж хэлсэн аж.
Сүүлийн үед Оросын эрх баригчдыг Их Британи төдийгүй АНУ-ын эсрэг кибер дайралт хийж байна гэж буруутгах нь эрс нэмэгдлээ. Нотлох баримт дэлгэхгүй атлаа дэлхий даяар өдөр болгон хэдэн зуугаар хийгддэг кибер дайралт болгонд Оросыг буруутгасан мэдэгдэл хийх нь Америк тэргүүтэй Өрнөдийн улстөрчдийн хувьд нэг ёсны моод болж хувирлаа.
Сноуден Америкийн тусгай албад дэлхий даяар хүссэн улсынхаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн электрон шуудан, SMS, яриаг нууцаар чагнадаг тухай баримтыг илчилсний дараа үүнтэй төстэй байдал үүсч байсан. Тэр үед Америкийн тусгай албад газар сайгүй нууцаар чагнаж, электрон шууданг эвдлэн мэдээлэл хулгайлж байгаа тухай мэдээ дэлхийн мэдээллийн хэрэгслүүдийн №1 сэдэв байсан.
Харин одоо Америкийн сүрдүүлгийг үл тоон Сноуденийг нутагтаа орогнуулсны хариуг оросуудаас авч байна гэхээр байдал бүрдлээ гэж болно. Эхлээд оросууд байх гэж таамаглаж байснаа оросууд магадлал хамгийн өндөр болж хувираад одоо оросуудаас өөр хэн ч биш гэдэгт түүндээ өөрсдөө бат итгэж эхэлжээ. Оросын хакеруудыг дайралт хийж байна гэсэн шалтгаанаар Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хуулийн төслийг Америкийн Конгресс авч хэлэлцэж магадгүй тухай мэдээ нь өөрсдийн эхлүүлсэн яриандаа хэт итгэж байгаагийн жишээ гэж болохоор.
Конгрессын гишүүдийг кибер дайралтын талаар нарийн мэдлэг байдаггүй жирийн улстөрчид ойлгож болно. Гэтэл Америкийн тагнуулын албаныхан хувийн нууцтай холбоотой улс төрийн мэдээллийг интернэт ашиглан хууль бусаар олсон, цацсан тохиолдол болгоны ард Оросын эрх баригчид байгаа гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн. Тухайлбал, долоодугаар сарын 29-нд Америкийн Конгрессын сонгуулийн өмнө Ардчилсан намын серверт хууль бусаар нэвтэрсэн хэрэгт оросуудыг буруутгаад, АНУ-ын сонгуулийн явцад нөлөөлөхийг оролдлоо гэж мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Хиллари Клинтоны хувьд хувийн электрон захидлыг нь ил болгосонд оросуудыг өдөр болгон шахуу буруутгах, үүний төлөө Оросыг шийтгэхийг шаардах нь нэг ёсны маань мэгзэм болж хувирсан гэж болно.
Харин Оросын тал америкчуудын энэ бүх зэмлэл, мэдэгдлийг ямар ч ул үндэсгүй гэж мэдэгдэж байгаа. Есдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нь АНУ-д болсон хакеруудын дайралтад Орос ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн. Оросын Гадаад хэргийн яам нь Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцон нөлөөлөх гэж байна гэсэн зэмлэлийг утга учиргүй зүйл гэж нэрлэсэн.

0 Сэтгэгдэл