УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хилари Клинтон сирийн Алеппогийн төлөө ОХУ-г буруутгав

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Хилари Клинтон Сирийн Алеппо хотыг сүйтгэхээр эцсээ хүртэл оролдож байна гэж ОХУ-ыг буруутгасан байна.
“Башар Асадын дэглэм газарт иранчуудтай, агаарт оросуудтай хамтарч хэдэн зуу, магадгүй 250 мянган хүнтэй Алеппо хотыг бөмбөгдсөөр байгааг бид өдөр бүр харж байна. Асадын дэглэмийн эсрэг боссон сирийн зэвсэглэсэн босогчдын сүүлчийг дарж устгахын тулд оросын агаарын хүчин Алеппог газрын хөрснөөс арчих гэж зорилготойгоор бөмбөгдөж байна” гэж Хилари Клинтон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай Сент-Луис хотноо хийсэн телевизийн халз мэтгэлцээнийхээ үеэр хэлжээ.
Сүүлийн саруудад Алеппо хотын орчим ширүүн тулалдаан болж АНУ болохоор Дамаск, Москваг зэвсэглэсэн сөрөг хүчин, энгийн ард иргэдийг бөмбөгдөж байна гэж буруутгаж байгаа юм. Харин Сирийн засгийн газар, ОХУ болохоор зөвхөн алан хядагчдын байрлалыг бөмбөгдөж байгаа, Вашингтон харин босогчдыг алан хядагчдаас ялгахгүй байна гэж зэмлэсээр байгаа юм.
Алан хядагчид Алеппо хотыг орхиогүй байгаа цагт тэдэнтэй хийх тэмцэл үргэлжилнэ гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Сириэс ОХУ-д суугаа Элчин сайд Рияд Хаддад харин сирийн армийн эсрэг байлдаж байгаа хүмүүс тусгайлан гаргасан замаар Алеппогоос гарвал өршөөл үзүүлнэ гэж ерөнхийлөгч Асад хэлсэн гэж мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл