УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Пакистанаас 250 алан хядагч Энэтхэг рүү нэвтэрчээ
Энэтхэгийн Жаму ба Кашмир муж руу тусгай бэлтгэл хийсэн 250 гаруй алан хядагч Пакистаны нутгаас нэвтэрсэн тухай “Times of India” сонин мэдээлсэн байна. Мэдээллийг Энэтхэгийн тусгай албанд ажилладаг хүн тус сонинд өгчээ. Энэ эх сурвалжийн хэлснээр бол тусгайлан бэлтгэгдсэн алан хядагчид есдүгээр сарын 29-нөөс өмнө Энэтхэгийн Кашмир муж руу нууцаар нэвтрэн байрлал эзэлсэн гэнэ.
Есдүгээр сарын 29 гэж онцолж байгаа нь бас чухал. Энэ өдөр Энэтхэгийн армийн тусгай хүчнийхэн нууц ажиллагаа явуулж Жаму ба Кашмир мужийн Пакистанд эзлэгдсэн хэсэгт байрладаг алан хядагчдын сургалтын төв, пуужин харвах суурийг устгасан юм. Энэхүү тусгай ажиллагааны үеэр "Лашкар-и-Таиба", "Жейш-и-Мухаммад", "Хизб-уль-Мужахидин" зэрэг байгууллагын 40 гаруй алан хядагчийг устгасан гэж Энэтхэгийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байсан. Тэгвэл энэ тусгай ажиллагаанаас өмнө Энэтхэгийн нутаг руу сэм нэвтэрсэн алан хядагчид нь эдгээр байгууллагын идэвхтэй гишүүд байсан гэж Энэтхэгийн тагнуулын албад мэдэгджээ.
Ингээд зогсохгүй Жаму ба Кашмир мужийн Пакистаны эзэлсэн хэсгээс ахиад 100 гаруй алан хядагч нэвтрэхэд бэлэн байгаа тухай “Times of India” сонин анхааруулсан байна.
Энэтхэгийн Жаму ба Кашмир мужийг Пакистан өөрийн нутаг гэж үздэг бөгөөд тус мужийг Энэтхэгээс салган өөрт нь нэгтгэхийг хүссэн салан тусгаарлагч, алан хядагчдыг идэвхтэй дэмждэг юм байна. Газар нутгийн маргаантай тул Энэтхэгийн Жаму ба Кашмир муж, тус мужийн Пакистанд эзлэгдсэн хэсгийн хооронд албан ёсны улс хоорондын хил гэж байдаггүй харин хяналтын бүс гэж байдаг онцлогтой
Энэтхэгийн Жаму ба Кашмир муж руу тусгай бэлтгэл хийсэн 250 гаруй алан хядагч Пакистаны нутгаас нэвтэрсэн тухай “Times of India” сонин мэдээлсэн байна. Мэдээллийг Энэтхэгийн тусгай албанд ажилладаг хүн тус сонинд өгчээ. Энэ эх сурвалжийн хэлснээр бол тусгайлан бэлтгэгдсэн алан хядагчид есдүгээр сарын 29-нөөс өмнө Энэтхэгийн Кашмир муж руу нууцаар нэвтрэн байрлал эзэлсэн гэнэ. Есдүгээр сарын 29 гэж онцолж байгаа нь бас чухал. Энэ өдөр Энэтхэгийн армийн тусгай хүчнийхэн нууц ажиллагаа явуулж Жаму ба Кашмир мужийн Пакистанд эзлэгдсэн хэсэгт байрладаг алан хядагчдын сургалтын төв, пуужин харвах суурийг устгасан юм. Энэхүү тусгай ажиллагааны үеэр "Лашкар-и-Таиба", "Жейш-и-Мухаммад", "Хизб-уль-Мужахидин" зэрэг байгууллагын 40 гаруй алан хядагчийг устгасан гэж Энэтхэгийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байсан. Тэгвэл энэ тусгай ажиллагаанаас өмнө Энэтхэгийн нутаг руу сэм нэвтэрсэн алан хядагчид нь эдгээр байгууллагын идэвхтэй гишүүд байсан гэж Энэтхэгийн тагнуулын албад мэдэгджээ.
Ингээд зогсохгүй Жаму ба Кашмир мужийн Пакистаны эзэлсэн хэсгээс ахиад 100 гаруй алан хядагч нэвтрэхэд бэлэн байгаа тухай “Times of India” сонин анхааруулсан байна.
Энэтхэгийн Жаму ба Кашмир мужийг Пакистан өөрийн нутаг гэж үздэг бөгөөд тус мужийг Энэтхэгээс салган өөрт нь нэгтгэхийг хүссэн салан тусгаарлагч, алан хядагчдыг идэвхтэй дэмждэг юм байна. Газар нутгийн маргаантай тул Энэтхэгийн Жаму ба Кашмир муж, тус мужийн Пакистанд эзлэгдсэн хэсгийн хооронд албан ёсны улс хоорондын хил гэж байдаггүй харин хяналтын бүс гэж байдаг онцлогтой
0 Сэтгэгдэл
























