УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Америкийн байлдааны хөлгийг пуужингаар харважээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Мэйсон” усан онгоцыг Йемений эрэг орчим хөвж явахад нь хусит босогчид пуужингаар харван довтолсон байна. 60 минутын дотор хоёр пуужин харвахыг Улаан тэнгис дэх усан онгоцноос илрүүлсэн бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жефф Дэвисийн хэлж байгаагаар хоёр пуужин усан онгоцонд хүрэлгүй далайд унажээ. Пуужинг Йемений хусит босогчдын хянадаг нутгаас харвасан байна. Үүнээс өмнө аравдугаар сарын 2-нд хусит босогчид Хятадын “С-802” пуужингаар Арабын Нэгдсэн Эмиратын түрээслэж байсан “HSV-2 Swift” усан онгоцыг харваж шатаасан хэрэг гарсан.
Энэ хооронд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Йемений нийслэл Сана хотод оршуулгын ажиллагааг бөмбөгдөж 200 гаруй хүний аминд хүрсэн хэрэгтэй холбоотойгоор Саудын Аравийн угсаа залгамжилсан хунтайж Мухаммад ибн Салман Аль Сауд ба Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейртэй утсаар ярихдаа тус улсын зүгээс Йемений хусит босогчдод тавьж байгаа шаардлагыг дэмжсэн байна. Хусит босогчид нь олон зуун хүний аминд хүрсэн бөмбөгдөлтийг Саудын Аравийн онгоцууд үйлдсэн гэж буруутгаж байгаа юм. Энгийн номхон олон хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Керри Йеменьд нэн даруй гал зогсоохыг шаардахад хунтайж нь хусит босогчид гал зогсоовол 72 цагийн турш гал түр зогсооход бэлэн гэсэн хариу өгчээ.
Йеменьд хусит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөн ба Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын талыг баримтлагчдын хооронд иргэний дайн болж байгаа. Саудын Аравиар удирдуулсан суннит урсгалынхан эрх барьдаг улсууд 2015 оны гуравдугаар сараас эхлэн хусит босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл