Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

“Түмэн хишигтэн” симфони туульс УДЭТ-ын талбайд эгшиглэнэ
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж буй “Түмэн хишигтэн” төсөлд зориулан “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээлээ туурвиж бэлэн болгожээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн “facebook” хуудаснаа “Аугаа их ухаанаар дэлхийг дайтаж эзэлсэн Эзэн хааны “Түмэн хишигтэн” болоод түүний үнэнч баатруудад зориулсан хөгжмөө зохиож байна.
Соёл урлаг

Гурван настай зураач охин
Их Британийн уран зургийн ертөнцөд нэгэн шинэ зураач хүч түрэн орж ирлээ. Нэг зураг нь 1500 фунт стерлингийн үнэ хүрч байгаа тэр шинэхэн зураач бол гурван настай бяцхан охин Айрис Халмшоу. Түүний зургууд өнгө будгийн гайхамшгийг хүмүүст мэдрүүлдэг болохоор уран зураг сонирхогчид дуртайяа худалдан авсаар байна.
Соёл урлаг

Пүүжээгийн дүр кино урлагт цахиур хагалж байна
Ам дамжин сурталчлагдаж байдаг кино урлагийн хамгийн том шүүгч, шүүмжлэгч бол үзэгчид байдаг. Кино урлагийн жишиг болсон холливуудад тухайн киноны сайн мууг ашиг орлогоор нь эрэмбэлүүлж, хэдий хэр эрэлттэй байгаагаар нь үнэлгээ тогтоодог бичигдээгүй хуультай. Манайд ч ялгаагүй сүүлийн үед кино урлаг сэргэж үзэгчид ч кино театр руу хошуурах болсон.
Соёл урлаг
“Севилийн үсчин” хошин дуурь драмын театрт амилна
УДБЭТ-ын алтан тайзнаа Ж.Россинигийн “Севилийн үсчин” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт хошин дуурь энэ сарын 29-нд амилах гэж байна. Анх Италид 1916 оны хоёрдугаар сарын 20-нд нийтэд тоглогдсон эл хошин дуурь манай улсад 1979 оны аравдугаар сарын 13-нд алтан тайзнаа амилсан гэдэг. Энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагч Л.Эрдэнэбулган ажиллаж буй.
Соёл урлаг

Монголын андерграунд кино уралдааны шилдэг бүтээл тодорлоо
Cонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой ”Алтан хальс” холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол Улсад анх удаа Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулж байгаа юм.
Соёл урлаг

Хоёр улсыг холбосон хөгжмийн хэлхээ
Сонгодог урлаг тэндээс л үүссэн байх. Австрийн Вэни хот гэх нэртэй зэрэгцээд л чихэнд А.Моцарт, И.Штраус, Ф.Шуберт гээд л агуу зохиолчдын мөнхийн бүтээл эгшиглэнэ. Хүн төрөлхтөн энэ дэлхийд оршин байгаа цагт Австриас цуурайтах агуу бүтээлүүд хэзээ ч үгүй болохгүй мэт. Австри гэхээр сонгодог хөгжим эгшиглэсэн, өнгө өнгийн цэцэгс алагласан тийм л хотоор төсөөлдөг юм
Соёл урлаг

“18 нас”-ны эзэд 18 хүрлээ
“Камертон” хамтлагийн 18 жилийн түүхт ойн өдөр өчигдөр тохиож, тэд эрийн цээнд хүрлээ. 18 жилийн тэртээ хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр сууриа эзлэн олон хит дуу эгшиглүүлсэн.
Соёл урлаг

Дээлтэй Монгол наадам болно
“Дээлтэй Монгол-2013” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ирэх сарын 13-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг Улаанбаатар хотын төв талбайд долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Соёл урлаг

“Буга шүтээн” хос цомог, номын нээлт болно
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх нэртэй хос цомог, мөн уг нэрээр нэрлэсэн яруу найргийн номоо түмэн олондоо танилцуулах гэж байна. Дээрх бүтээлүүдийнхээ нээлтийг энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Интер” номын худалдааны их дэлгүүрт 16:00 цагаас хийх гэж байна.
Соёл урлаг

Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтарчээ
Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтран олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах чинхүү хүсэл эрмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчдид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллах эрхэм зорилгод нэгдэн “Andra Model Management” хэмээх агентлагийг байгуулаад хэдийнэ ажилдаа оржээ.
Соёл урлаг

“Нөлөөллөөс дээгүүрт” аянд 10 мянга гаруй залуу нэгдлээ
“Татар” хамтлаг арван жилийн ойгоо тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг энэ сарын 2-нд эхлүүлнээс хойш 10 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Аяны зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидалтын эсрэг, түүний нөлөөнд автсан залуусыг хорт зуршлаас нь татаж гаргахад чиглэж байгаа юм.
Соёл урлаг

С.Жавхлан: Монгол туургатнууд нэгдэх цаг болсон
МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж “Хамаг Монгол” төслийн талаар танилцуулсан юм. Хуралд “Хамаг Монгол” төслийг санаачлагч, төслийн удирдагч С.Жавхлан, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Халимаг улсын дуучин Лич Караев, Өвөр монгол улсын дуучин Машбатын Баясгалан, мөн төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр оролцлоо.
Соёл урлаг































