УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“MONGOLIAN BEAUTY” БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД БОЛНО
“Шилмэл загвар” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Mongolian beauty” загварын тэмцээн энэ сарын 30-нд болно. Уг тэмцээнд “Шилмэл загвар” агентлагийн моделиуд оролцдог байсан бол энэ жил сонирхсон бүх хүнд нээлттэй. Тэмцээний гол шалгуур оролцогчдын биеийн өндөр гэнэ. Тодруулбал, тэмцээнд 18-25 насны 165 см-ээс дээш өндөртэй залуус оролцох боломжтой ажээ. Одоогийн байдлаар “Mongolian Beauty” тэмцээнд 70 орчим загвар өмсөгч бүсгүйчүүд бүртгүүлжээ. Оролцогчид тайзны алхаа, харилцааны соёл, гэрэл зураг авахуулах чадвар, хэлний мэдлэг, авьяасаараа өрсөлдөхөөс гадна сайн үйлсийн ажил зохиож, шинэ санаа дэвшүүлсэн илтгэл тавих юм байна. Тэмцээнээс шалгарсан таван модель дэлхийн таван өөр оронд таван өөр тэмцээнд оролцох эрхийн эзэн болно. Олон улсын тэмцээнд оролцох учраас “Шилмэл загвар” агентлагийн хамт олон оролцогч моделиудыг англи хэл болон бусад шаардлагатай сургалтад хамруулах ажээ. Гурав дахь жилдээ болж буй тус тэмцээнийг Богд хааны ордон музейд зохион байгуулах юм байна.
“Шилмэл загвар” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Mongolian beauty” загварын тэмцээн энэ сарын 30-нд болно. Уг тэмцээнд “Шилмэл загвар” агентлагийн моделиуд оролцдог байсан бол энэ жил сонирхсон бүх хүнд нээлттэй. Тэмцээний гол шалгуур оролцогчдын биеийн өндөр гэнэ. Тодруулбал, тэмцээнд 18-25 насны 165 см-ээс дээш өндөртэй залуус оролцох боломжтой ажээ. Одоогийн байдлаар “Mongolian Beauty” тэмцээнд 70 орчим загвар өмсөгч бүсгүйчүүд бүртгүүлжээ. Оролцогчид тайзны алхаа, харилцааны соёл, гэрэл зураг авахуулах чадвар, хэлний мэдлэг, авьяасаараа өрсөлдөхөөс гадна сайн үйлсийн ажил зохиож, шинэ санаа дэвшүүлсэн илтгэл тавих юм байна. Тэмцээнээс шалгарсан таван модель дэлхийн таван өөр оронд таван өөр тэмцээнд оролцох эрхийн эзэн болно. Олон улсын тэмцээнд оролцох учраас “Шилмэл загвар” агентлагийн хамт олон оролцогч моделиудыг англи хэл болон бусад шаардлагатай сургалтад хамруулах ажээ. Гурав дахь жилдээ болж буй тус тэмцээнийг Богд хааны ордон музейд зохион байгуулах юм байна. Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























