УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Яруу найрагч Д.Банзрагч агсны нэрэмжит яруу найргийн тэмцээн болно
Төв аймгийн Өндөрширээт сумын 90 жилийн ойг угтан, нутаг орноосоо төрөн гарсан МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч агсаны уран бүтээлийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, мөн яруу найрагчдын уран бүтээлийг дэмжих зорилгоор “МОЛОР ЭРДЭНЭ” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү наадмыг Төв аймгийн Өндөрширээт сумын ЗДТГ, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Хурдан Хүлгүүдийн Өвийг Хамгаалах Нийгэмлэг, Монголын Залуу Зохиолчдын Холбоо хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд яруу найрагчдыг нас харгалзахгүй оролцуулах бөгөөд морины сэдвээр бичсэн гурван шүлгээ зохион байгуулах комисст есдүгээр сарын 10-ны дотор ирүүлэх аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн комисс шалгаруулж эхний даваанд 15 яруу найрагчийн бүтээлийг сонгох бол сүүлийн даваанууд есдүгээр сарын 14-нд яруу найрагчийн төрсөн нутаг, Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг, аглаг хөдөөд зохиогдох юм байна. Уралдаанд түрүүлсэн найрагчид хурдан удмын даага, 500,000 төгрөг, Цом, өргөмжлөл хүртээх бол хоёрт орсон найрагчид 300,000 төгрөг, Өргөмжлөл, Гуравдугаар байрт орсон найрагчид 200,000 төгрөгөөр байлах юм байна.

0 Сэтгэгдэл