“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
А.Ганчимэг: Амандаа хурц иртэй зүйл хийхэд л эвгүй байсан

-Хэд хоногийн өмнө цацагдсан киноны трейллэрээр өөрөө халаасны хулгайчийн дүрд тоглосон байна лээ?
-Тийм ээ. Халаасны хулгайч Жоохоноогийн дүрд дээр ажилласан. Зөвхөн миний дүр гэлтгүй манай кинонд гарч буй бүх эмэгтэй дүр хүн чанар гэж юу болох, хүний гоо сайхан гаднаа юу, дотроо байдаг уу гэдгийг харуулахыг хичээсэн. Өнөөдөр хүмүүс хажуугаар зөрж өнгөрсөн хүнийг гадаад байдлаар нь л дүгнээд өнгөрдөг шүү дээ.
-УДЭТ-ын жүжигчин байсны хувьд ямар нэг дүр дээр ажиллахдаа дүрийн судалгааг маш сайн хийдэг болсон байх. Тэгэхээр халаасны хулгайч болохын тулд хэр судалгаа хийв?
-Манай киноны трейллерт амандаа хийсэн хурц иртэй зүйлээ гаргаж харуулдаг хэсэг байсан даа. Тэрийг хийхэд их эвгүй байсан. 1981 оны хулгайчид амандаа хурц иртэй зүйл авч явдаг тухай, бүр түүгээрээ хүний нүд ч зүссэн гэх мэт янз бүрийн зүйл сонсогддог байсан. Ингээд судлаад үзэхэд тэр бүхэн үнэн байсан. Миний хулгай хийж байгаа хэсэг тийм ч олон биш. Ямар ч гэсэн хулгайчийн дүрийг гаргахыг хичээсэн. Мөн манай продакшны уран бүтээлчид ярилцаад бүх дүрээ уран сайхны талаас нь үзүүлэхийг зорьсон юм.
-УДЭТ-тай гэрээгээ сунгаагүй гэсэн мэдээ хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн шүү?
-Мэдээж, манай театр сайхан. Би олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хувь хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хөгжиж буй өнөө үед нийгмээсээ хоцрохгүйгээр маш олон зүйлийг хиймээр байна. Ийм учраас түр хугацаагаар театраас хөндийрч, хоёр эгчтэйгээ нийлж хувийн уран бүтээл хийе, олон зүйл гардаж хийж үзье гэж шийдсэн. Тиймээс театртай хийсэн гэрээгээ сунгаагүй. Энэ тухай хаанаас мэдээлэл гарсныг мэдэхгүй. Хөөгдсөн гэсэн мэдээлэл маш их гарсан байсан.
-Найз залуутайгаа хамтран тоглосон гээд жүжигчин А.Ганчимэг нэг хэсэг л шуугиан дэгдээлээ шүү дээ?
-Хүмүүс энэ бүгдийг хаанаас олж мэдчихдэг юм. Тэгээд сонссон, дуулснаа зөв дамжуулахгүй үргэлж буруу тийш гуйвуулдаг нь жаахан тиймхэн. Миний найз залууг Энхтүвшин гэдэг. Солонгост жүжигчний мэргэжлээр сурч төгссөн. Энхтүвшингийн хувьд энэ кино анхны уран бүтээл нь. Бид энэ кинонд хосууд болж тоглосон. Би хулгайч охин, харин найз залуу маань сэргийлэгчийн дүр дээр ажилласан нь их сонирхолтой байсан.
яашка
Uym uym vzchihsen gar daa
Театрт илүү зүйл сурах байх гэж бодох юм
oo naiz zaluu n yumuu genet hoorhon mundag jujugchin zaluu garaad irsiimaa goy hosuud yumaa
îäîî íýã ãýãýýëýã ñàéõàí ñýäýâòýé êèíî õèéìýýð þìàà. äàíäàà ë íýã ñýãñèéñýí, ñîãòóó, õóëãàé÷ õ¿¿õýíòýé õ¿íä êèíî õèéãýýä ë , ýñâýë õýò õºíãºí õýëáýðäñýí þì õèéãýýä áàéõ þì. íýã èõ ñàéõàí ÿðèà õººðººòýé , ¿éë ÿâäàëòàé , ìåëîäðàì õèéãýýä ºãºº÷ ýý , êèíî÷èä îî!
сайхан, хөдөлмөрч, чадалтай охин шүү. та 2-т аз жаргал ажилын өнөр амжилт хүсий.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ албан ёсоор киноныхоо клипийг нээлээ. Тус киноны дууг залуу дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо болон 1980-аад оны үед хит болж байсан эгч дүү гурван Урнаагийн дунд Урнаа нар хамтран дуулжээ. Дуучин У.Уранцэцэг одоо Италид уран бүтээлээ туурвидаг дэлхийд танигдсан уран бүтээлч билээ. Харин дууны үгийг “UBS music” телевизийн захирал П.Одгэрэл бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав аяыг нь зохиожээ. Энэ үеэр залуу жүжигчин А.Ганчимэгтэй дүрийнх нь талаар цөөн хэдэн үг сольсон юм.

-Хэд хоногийн өмнө цацагдсан киноны трейллэрээр өөрөө халаасны хулгайчийн дүрд тоглосон байна лээ?
-Тийм ээ. Халаасны хулгайч Жоохоноогийн дүрд дээр ажилласан. Зөвхөн миний дүр гэлтгүй манай кинонд гарч буй бүх эмэгтэй дүр хүн чанар гэж юу болох, хүний гоо сайхан гаднаа юу, дотроо байдаг уу гэдгийг харуулахыг хичээсэн. Өнөөдөр хүмүүс хажуугаар зөрж өнгөрсөн хүнийг гадаад байдлаар нь л дүгнээд өнгөрдөг шүү дээ.
-УДЭТ-ын жүжигчин байсны хувьд ямар нэг дүр дээр ажиллахдаа дүрийн судалгааг маш сайн хийдэг болсон байх. Тэгэхээр халаасны хулгайч болохын тулд хэр судалгаа хийв?
-Манай киноны трейллерт амандаа хийсэн хурц иртэй зүйлээ гаргаж харуулдаг хэсэг байсан даа. Тэрийг хийхэд их эвгүй байсан. 1981 оны хулгайчид амандаа хурц иртэй зүйл авч явдаг тухай, бүр түүгээрээ хүний нүд ч зүссэн гэх мэт янз бүрийн зүйл сонсогддог байсан. Ингээд судлаад үзэхэд тэр бүхэн үнэн байсан. Миний хулгай хийж байгаа хэсэг тийм ч олон биш. Ямар ч гэсэн хулгайчийн дүрийг гаргахыг хичээсэн. Мөн манай продакшны уран бүтээлчид ярилцаад бүх дүрээ уран сайхны талаас нь үзүүлэхийг зорьсон юм.
-УДЭТ-тай гэрээгээ сунгаагүй гэсэн мэдээ хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн шүү?
-Мэдээж, манай театр сайхан. Би олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хувь хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хөгжиж буй өнөө үед нийгмээсээ хоцрохгүйгээр маш олон зүйлийг хиймээр байна. Ийм учраас түр хугацаагаар театраас хөндийрч, хоёр эгчтэйгээ нийлж хувийн уран бүтээл хийе, олон зүйл гардаж хийж үзье гэж шийдсэн. Тиймээс театртай хийсэн гэрээгээ сунгаагүй. Энэ тухай хаанаас мэдээлэл гарсныг мэдэхгүй. Хөөгдсөн гэсэн мэдээлэл маш их гарсан байсан.
-Найз залуутайгаа хамтран тоглосон гээд жүжигчин А.Ганчимэг нэг хэсэг л шуугиан дэгдээлээ шүү дээ?
-Хүмүүс энэ бүгдийг хаанаас олж мэдчихдэг юм. Тэгээд сонссон, дуулснаа зөв дамжуулахгүй үргэлж буруу тийш гуйвуулдаг нь жаахан тиймхэн. Миний найз залууг Энхтүвшин гэдэг. Солонгост жүжигчний мэргэжлээр сурч төгссөн. Энхтүвшингийн хувьд энэ кино анхны уран бүтээл нь. Бид энэ кинонд хосууд болж тоглосон. Би хулгайч охин, харин найз залуу маань сэргийлэгчийн дүр дээр ажилласан нь их сонирхолтой байсан.
0 Сэтгэгдэл
2013.09.25
2013.08.31
2013.08.28
2013.08.28
2013.08.27
2013.08.26