УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Увертюра” хамтлагийнхан Хөвсгөл далайг уран бүтээлээрээ уяраалаа
Төрийн концерт наадмын хаалтыг хийсний дараа “Тэнгэрийн хүү” жүжгийн дуундаа клип хийлгэсэн Увертюра хамтлагийнхан хоймор нутаг Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залсан билээ. Долдугаар сарын 16-нд Мөрөн, 7-р сарын 18-нд Хатгал сум, Сүхбаатар хөлөг онгоцон дээр, 7-р сарын 20-нд Хөвсгөл далайн эрэг, Дунд далайд, 7-р сарын 23-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд нутгийн иргэд болон амрагчдад зориулан үнэ төлбөргүй “Хөх сувдын орон” тоглолтоо хийжээ.
Дашрамд дуулгахад тус хамтлагийн дуучин Рэннчинням нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж өссөн бөгөөд Увертюра хамтлагийнхан хоёр жилийн өмнө Рэнчинлхүмбэ суманд очин бас үнэгүй тоглож байсан түүхтэй.
Тэгвэл энэ удаад Увертюра хамтлагийнхан Хөвсгөлд тоглолт хийсний зэрэгцээ “Хөх сувдын орон” дуугаа дүрсжүүлээд иржээ. Энэхүү бүтээлийг МУГЖ Ө.Уянгатай хамтран дуулсан бөгөөд шүлгийг Ж.Даваадамдин,хөгжмийг МУСТА Цэн.Эрдэнэбат нар зохиосон юм. Тус хамтлагийнхан ярихдаа, “Энэ удаа маш олон ажлаар Хөвсгөл аймаг руу явж байгаа. Хамгийн чухал нь байгаль, эх дэлхий Хөвсгөл далайгаа баярлуулах эх дэлхийгээсээ эрч хүч, энерги авч сайхан амран нутгийн ард иргэдэд өөрсдийн уран бүтээлээ дэргэдээс нь илүү ойроос хүргэх зорилготой” хэмээсэн юм.

Төрийн концерт наадмын хаалтыг хийсний дараа “Тэнгэрийн хүү” жүжгийн дуундаа клип хийлгэсэн Увертюра хамтлагийнхан хоймор нутаг Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залсан билээ. Долдугаар сарын 16-нд Мөрөн, 7-р сарын 18-нд Хатгал сум, Сүхбаатар хөлөг онгоцон дээр, 7-р сарын 20-нд Хөвсгөл далайн эрэг, Дунд далайд, 7-р сарын 23-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд нутгийн иргэд болон амрагчдад зориулан үнэ төлбөргүй “Хөх сувдын орон” тоглолтоо хийжээ. Дашрамд дуулгахад тус хамтлагийн дуучин Рэннчинням нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж өссөн бөгөөд Увертюра хамтлагийнхан хоёр жилийн өмнө Рэнчинлхүмбэ суманд очин бас үнэгүй тоглож байсан түүхтэй.

0 Сэтгэгдэл